Sunday, May 10, 2015

Adobe програмын хүрээнд сургалтын цахим объект боловсруулах арга зүй

2015 оны 4 дүгээр сарын 21-ний их семинарт хэлэлцүүлсэн илтгэлийн товчлол
 
 
Adobe програмын хүрээнд сургалтын цахим объект

боловсруулах арга зүй
 

Илтгэгч: Б.Оюун-Эрдэнэ

Одоо үед мэдээлэл харилцааны технологи нь нэг талаас хүн бүрийн эзэмшсэн байх боловсрол, нөгөө талаас багш бүрийн хэрэглэж сурсан байвал зохих сургалтын арга хэрэгсэл гэж үзэж байна. Мэдээлэл харилцааны технологийн хэрэглээ өргөжин тэлсний нэг бодит жишээ нь сургалтын цахим агуулга, цахим хэрэглэгдэхүүн, цахим объект түүний хэрэглээ практикт өргөн нэвтэрч явдал мөн. Эдгээрийн тоо, төрөл олширч, түүнийг хэрэглэх компьютер, интернэтийн боломж нэмэгдсэн нь боловсрол болон сургалтын практикт бий болсон эерэг хүчин зүйл бөгөөд боловсролын чанарт үзүүлсэн бодитой эерэг нөлөөлөл бага юм.

Сургалтын цахим объектыг хичээлд хэрэглэж буй байдлаар нь багш нараас судалгаа авахад нэр томъёогоо нарийн мэдэхгүй мөн хичээлдээ хэрхэн хэрэглэх арга зүй дутмаг байгаа нь харагдав. Мөн энэ асуудал нь оюутнуудад нөлөөлж байгаа бөгөөд цахим объектын талаар нэг мөр зөвшөөрөгдсөн тодорхойлолт байхгүй харин мэргэжилтнүүд түүнийг тодорхойлох янз бүрийн оролдлого хийсээр байна. Иймд түүнийг тодорхойлох ордлогын хүрээнд агуулгыг нь шинжлэх үзээд дидактик болон цахим гэсэн хэмжээстэйгээр авч үзэж тодорхойлох шаардлагатай байна гэсэн санааг энэ илтгэлээрээ дэвшүүлсэн.

Багш бүр мэдээлэл харилцааны технологийг сургалтандаа хэрэглэдэг байх гэсэн шаардлагын үүднээс хичээлд ашиглаж буй цахим сургалтын объект маань чанарын шаардлага хангаж байгаа эсэхэд анализ хийн, түүнийг хэмжээсжүүлэх ордлого хийснээрээ энэ илтгэл давуу талтай болно. Багш хөдөлгөөнтэй зүйл хичээлдээ үзүүлээд зааж байвал цахим хичээл гэж ойлгох асуудлаас ангижируулах үүднээс тухайн объектыг хэмжээсжүүлснээр бид сургалтын цахим объектыг зөв бүтээж сургалтандаа хэрэглэнэ гэсэн үг юм.     

2 comments:

  1. TINNATIONAL RIDER: TINNATIONAL RIDER: TINNATIONAL RIDER - Tatiana
    TINNATIONAL RIDER: TINNATIONAL titanium teeth dog RIDER titanium density - TINNATIONAL titanium tent stove RIDER. $10.00 / case(8). titanium build Add to cart. Product Details. Add titanium easy flux 125 amp welder to cart. Weight: 8.00 ounces.

    ReplyDelete