Tuesday, February 19, 2019

Боловсролын эдийн засгийн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам



 Боловсролын эдийн засгийн тулгамдсан асуудал, шийдэл, арга зам


Боловсролын эдийн засгийн ухаан[1] нь боловсролтой холбоотой эдийн засгийн асуудлыг[2] судалдаг ухаан юм. Энэ утгаараа, энэ нь нэг талаасаа, боловсрол судлалын салбар, нөгөө талаасаа, эдийн засгийн ухааны хэсэг болдог. Ийм учраас боловсролын эдийн засгийн ухааны үндсэн асуудлыг дэвшүүлэхэд эдийн засгийн үндсэн асуудлыг боловсролд буулгаж тодорхойлох; мөн боловсролын үндсэн асуудлыг эдийн засгийн ухаанаар харж тогтоох гэсэн хоёр янзын хандлага, арга зам бий.
Боловсролын хязгаарлагдмал нөөцөөр түүний хязгааргүй хэрэгцээг хэрхэн хангах вэ?  Энэ нь боловсролын эдийн засгийн ухааны ч, боловсролын эдийн засгийн ч үндсэн асуулт мөн. Энэ асуултын асуудал нь “хязгаарлагдмал нөөц”, “хязгааргүй хэрэгцээ” гэсэн үгийн утганд байдаг. Хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээ хангах гэдэг нь математик талаасаа, хамгийн их, хамгийн бага утга, хил хязгаарыг тогтоох бодлогыг тавьж шийдэхэд хүргэдэг бол  арвилах, хямагдах гэсэн амьдралын утгаасаа, энэ нь боловсролын аливаа үйл, үйлдэл, ажиллагаа, ажил үйлсээс үр дүн[3], үр ашиг[4], үр өгөөж[5] гаргахад хөтөлдөг.
Боловсрол, нэг талаасаа, хөрөнгө оруулалт, нөгөө талаасаа, үйлчилгээ болно. Ийм учраас боловсролд оруулах хөрөнгө оруулалт, үйлчилгээний үр дүн, үр ашиг, үр өгөөжийг тооцож тогтоох нь боловсролын эдийн засгийн ухааны ч, боловсролын эдийн засгийн ч үндсэн асуудал болдог.Боловсролын хөрөнгө оруулалт, үйлчилгээний түгээмэл хэлбэр бүрийг үр дүн, үр ашиг, үр өгөөжтэй байхыг шалгуур болгон хэмжин үнэлж, дүгнэлт хийх замаар онол, практикийн олон асуудлыг олж дэвшүүлж болно. Үүнийг хийх ерөнхий аргачлалыг дор хүснэгтлэн үзүүлэв (Хүснэгт).

   Хүснэгт.Боловсролын эдийн засгийн тулгамдсан асуудлын томьёоллын бүдүүвч
Боловсрол

Мөн чанар

Шинж хэлбэр
Шалгуур
Үр дүн
Үр ашиг
Үр өгөөж


Хөрөнгө оруулалт
Нэг хүүхдийн хувьсах зардал



Оюутны сургалтын төлбөр



Төсөл, хөтөлбөрийн  гадаад, дотоод эх үүсвэр, санхүүжилт



Зээл, тусламж,



Хандив



Төсөв













Үйлчилгээ
Хичээл



Сургалт



Шалгалт



Үнэлгээ



Судалгаа



Зөвлөгөө[6]



Зөвлөмж, дүгнэлт[7]



Сургалтыг удирдах тогтолцооны программ[8]



Бодлого



Хөтөлбөр



Хууль








Дээр харуулсан бүдүүвчийн дагуу боловсролын эдийн засагт тулгарч буй асуудлыг боловсролын түвшнээр нь дараахь байдлаар нарийвчлан томьёолж болно. Үүнд:
  Нэг.  Ерөнхий боловсролын түвшинд:
-Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт суралцах нэг хүүхдийн хувьсах зардлыг хөрөнгө оруулалт, үйлчилгээ үр дүн, үр ашиг, үр өгөөжтэй байхаар үйл өртөгжүүлэх аргачлалаар яаж үнэн бодитой тогтоох вэ?
-Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нэг бүлэгт байх хүүхдийг тоог хөрөнгө оруулалт, үйлчилгээ үр дүн, үр өгөөж, үр ашигтай байхаар хэрхэн оновчтой зөв тогтоох вэ?
-Ерөнхий боловсролын нэг сургууль, цэцэрлэгт байх хүүхдийн тоо, анги бүлгийн тоог хөрөнгө оруулалт, үйлчилгээ үр дүн, үр ашиг, үр өгөөжтэй байхаар хэрхэн оновчтой тогтоох вэ?
-Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн байршил, түвшинг хөрөнгө оруулалт, үйлчилгээ үр дүн, үр ашиг, үр өгөөжтэй байхаар хэрхэн оновчтой хийх вэ?
-Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн бүтэц, бүрэлдэхүүн, ажил үүргийн хуваарь, цалинг хөрөнгө оруулалт, үйлчилгээ үр дүн, үр ашиг, үр өгөөжтэй байхаар хэрхэн оновчтой тогтоох вэ?
-Ерөнхий боловсролын сургалтын төлөвлөгөөний хичээлийн тоо, үзэх цагийн хэмжээг хөрөнгө оруулалт, үйчилгээ үр дүн, үр ашиг, үр өгөөжтэй байхаар хэрхэн зөв тогтоох вэ?
-Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн нэг цагийн ажлын багтаамж, бүрдэл, багшийн тоог хөрөнгө оруулалт, үйлчилгээ үр дүн, үр ашиг, үр өгөөжтэй байхаар үйл ажиллагааг өртөгжүүлэх аргачлалаар яаж бодитой өртөгжүүлж, цэнэжүүлэх вэ?
-Ерөнхий боловсролын үйлчилгээний чанар, хөрөнгө оруулалтын үр дүн, үр ашиг, үр өгөөжийг нэмэгдүүлэхэд нөлөөлж буй хүчин зүйлийг гүйцэт тогтоож ерөнхий боловсролын эрэлт, нийлүүлэлтийн хийгээд үйлдвэрлэлийн функцийг хэрхэн бичих вэ?
-Ерөнхий боловсролын салбарын төсөл, хөтөлбөрийг хөрөнгө оруулалт үр дүн, үр ашиг, үр өгөөжтэй байхаар хэрхэн бодитой төлөвлөж хэрэгжүүлэх вэ?
-Ерөнхий боловсролын бодлогыг үйлчилгээ, хөрөнгө оруулалт үр дүн, үр ашиг, үр өгөөжтэй байхаар хэрхэн оновчтой зөв боловсруулж хэрэгжүүлэх вэ?
  Хоёр. Дээд боловсролын түвшинд:
-Их сургуулийн нэг кредит цагийн агууламж, бүрдэл бүхий бүхэл, багц ажлын үнэ цэнийг хөрөнгө оруулалт, үйлчилгээ үр дүн, үр ашиг, үр өгөөжтэй байхаар үйл өртөгжүүлэх аргачлалаар  яаж үнэн бодитой тогтоож болох вэ?
-Их сургуулийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн агуулгын үнэ цэнэ, үзэх хичээл, судлах цагийн тоо хэмжээг хөрөнгө оруулалт, үйлчилгээ үр дүн, үр ашиг, үр өгөөжтэй байхаар хэрхэн оновчтой зөв тогтоох вэ?
-Их сургуулийн хичээлд суух оюутны тоог хөрөнгө оруулалт, үйлчилгээ үр дүн, үр ашиг, үр өгөөжтэй байхаар хэрхэн оновчтой тогтоох вэ?
-Манай улсад байвал зохих их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн төрөл, хэлбэр, тоо,  байршил, түвшинг хөрөнгө оруулалт, үйлчилгээ үр дүн, үр ашиг, үр өгөөжтэй байхаар хэрхэн оновчтой тогтоох вэ?
-Их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн бүтэц, бүрэлдэхүүн, удирдлага, зохион байгуулалт, ажил үүргийн хуваарийг хөрөнгө оруулалт, үйлчилгээ үр дүн, үр ашиг, үр өгөөжтэй байхаар хэрхэн оновчтой тогтоох вэ?
-Их сургуулийн профессорын нэг цагийн ажлын багтаамж, бүрдлийг үйл ажиллагааг өртөгжүүлэх аргачлалаар хөрөнгө оруулалт, үйлчилгээ үр дүн, үр ашиг, үр өгөөжтэй байхаар яаж бодитой өртөгжүүлж, цэнэжүүлэх вэ?
-Их сургуулийн багшийн ангилал, түвшинг хөрөнгө оруулалт, үйлчилгээ үр дүн, үр ашиг, үр өгөөжтэй байхаар яаж бодитой өртөгжүүлж, цэнэжүүлэх вэ?
-Дээд боловсролын үйлчилгээний чанар, хөрөнгө оруулалтын үр дүн, өгөөжийг нэмэгдүүлэхэд нөлөөлж буй хүчин зүйлийг гүйцэт тогтоож мэргэжлийн болон дээд боловсролын эрэлт, нийлүүлэлтийн хийгээд үйлдвэрлэлийн функцийг хэрхэн бичих вэ?
-Дээд боловсролын бодлого, төлөвлөлтийг хөрөнгө оруулалт, үйлчилгээ үр дүн, үр ашиг, үр өгөөжтэй байхаар хэрхэн оновчтой зөв боловсруулж хэрэгжүүлэх вэ?
           Манай улсын боловсролын үйлчилгээ, түүний өртөг нь олон улсын жишиг үнэлгээнээс харьцангуй их доогуур байдаг. Мөн боловсролын чанар, хүний хөгжлийн индекс, дотоодын нийт бүтээгдэхүүний цэнээр ч бас л олон улсын дундажаас нилээд доор эрэмбэлэгддэг. Энэ хоёр хувьсагчийн хооронд хамаарал бий.  Учир нь бодит өртөг, зардлаар ажил бодитой хийгддэг. Хуурмаг нь харин хуурмагийг л хийдэг.
Манай улсын боловсролын чанарыг нэмэгдүүлж түүний хувь хүний амьдралд нөлөөлөх хувь нэмрийг өсгөх, нийгмийн сайн сайханд нэмэх үнэ цэнийг өсгөх,  дотоод нийт бүтээгдэхүүнд эзлэх жинг нэмэх, хамгийн чухал нь, боловсролоор эх орондоо мэдлэгийн даяар зах зээлээс хөрөнгө босгох, хөрөнгө оруулах, “мэдлэгийн хүчийг хөгжлийн хүч” болгохын тулд боловсролын эдийн засгийн тулгамдсан асуудлыг бүхэл, цул байдлаар шинжилж, төв, зөв хандлагаар харж үе шаттайгаар үргэлжлүүлж шийдвэрлэх хэрэгтэй. Үүнийг хийх арга  зам нь  боловсролын салбарын үйл бүрийг үнэн өртөгжүүлж цэнэжүүлэх явдал мөн. Бас үнэн бодитой өртөгтэй үйл бүрээс үр дүн, үр ашиг, үр өгөөж нэхэх соёл юм. Ингэж өртөгжүүлж, үр өгөөж нэхэхэд бидэнд боловсролын эдийн засгийн ухаан, бас боловсролын эдийн засаг хэрэгтэй байна. Боловсролын эдийн засгийн ухааныг ийм учраас энэ улсад бодлоготой хөгжүүлж, үндэсний хүний нөөцийг бүтээх бодит шаардлага байна. Авах арга хэмжээ, шийдвэрлэх арга замын хэсэг болсон энэ шаардлага эргээд  өөрөө бас л боловсролын эдийн засгийн бодлогын түвшний бас л нэг асуудал болж байна.


[1] Education economics or  the economics of education
[2] Economy of Education
[3] Productiveness, productivity, effectiveness
[4] Efficiency
[5] Return
[6] Consulting
[7] Expertizing
[8] LMS, learning management systems’ software