Wednesday, May 13, 2015

Явцын үнэлгээ хийх, шинжлэх аргачлал


Явцын үнэлгээ хийх, шинжлэх аргачлал


(“Мэдээлэл зүйн мэргэжлийн дидактик” хичээлийн жишээн дээр)


 

Л.Мөнхтуяа

Энэхүү өгүүлэлд бидний боловсруулсан багшиийн МХХТ-ийн цогц чадамжийн загвар, хүрээг хэрэгжүүлэх аргазүй, түүний туршилтын үр дүнг авч үзлээ. МУБИС-ийн КМТС-ийн Мэдээлэл зүйн багшийн (МЗБ) 3 дугаар ангид судлах “Мэргэжлийн дидактик II” хичээлийг туршилтад сонгон авсан болно.

Туршилтын хичээлийн бүлэг сэдэв бүрээр багш ажлын хуудас, даалгавар, кэйс судалгаа, эргэцүүлэл хийх зааварчилгаа, модулийн үнэлгээ, ашиглах материал, бүтээлийн сан шалгах хуудас зэрэг сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг боловсруулан, мэдээлэл өгсөн. Хичээлийн хуучин хөтөлбөр 8 бүлэг сэдвийн хүрээнд мэдээлэл зүйн багшийн заах аргыг эзэмших агуулгад төвлөрч, сэдвийн заах аргазүйд тулгуурлан, оюутан ганцаарчлан ажиллахад чиглэгдэн боловсруулагдсан байсан бол шинэ хөтөлбөр нь 5 бүлэг сэдвийн хүрээнд багшлахуй ба МХХТ-ийг интеграцчилахад чиглэгдсэн агуулгатай, сургалтын технологийн болон боловсролын шинэчлэлийг тусгасан, оюутнууд тоон хамтын ажиллагаа ашиглаж, багаар ажиллах аргазүйг эзэмшихэд чиглэгдэн боловсруулагдсанаараа онцлогтой.

Оюутнуудын гүйцэтгэх даалгавар, дасгал, бие даалтын ажлыг сургалтын цахим багц материал бэлтгэх аргазүйд суралцахад чиглүүлж өгсөн. Тухайлбал оюутан бүрийн ахиц амжилтыг бодитой үнэлэх зорилгоор явцын үнэлгээний хуудас болон рубрик ашигласан бөгөөд даалгавар, бие даалтын ажил, багийн ажлын гүйцэтгэлийг оюутан тус бүрээр тооцсон болно. Ингэхдээ бүлэг сэдэв тус бүрээр доод, дунджаас доогуур, дундаж, дунджаас дээгүүр, дээд гэсэн таван түвшингээр МХХТ ашигласан сургалтын материал боловсруулах цогц чадамжийг дараах чадваруудаар үнэлсэн. Үүнд: Мэдээллийн цахим нөөц үүсгэх (монгол хэл дээр); Мэдээллийн цахим нөөц үүсгэх (англи хэл дээр);          Багаар хөтөлбөр хамтран боловсруулах; Хөтөлбөрийн танилцуулга хийх; Үнэлгээний цахим материал бэлтгэх; Эргэцүүлэл.

Туршилт хичээлийн эхэнд болон төгсгөлд гарааны болон эцсийн тоон үнэлгээг хийсэн. МХХТ-ийн цогц чадамжийн гарааны болон эцсийн үнэлгээний харьцуулалтыг Зураг 1-д харуулав.


Зураг 1. Цогц чадамжийн чанарын үнэлгээний харьцуулсан график

Харьцуулалтаас үзэхэд  гарааны үнэлгээнд А үнэлгээтэй оюутан байхгүй, В үнэлгээтэй 3 оюутан,C үнэлгээтэй 3 оюутан, D үнэлгээтэй 10 оюутан, F үнэлгээтэй 5 оюутан буюу амжилт 73,2 хувь, чанар 14,3 хувьтай шалгагджээ. Туршилтын хичээлийн дараа хийсэн үнэлгээнд А үнэлгээтэй 2 оюутан, В үнэлгээтэй 11 оюутан, C үнэлгээтэй 5 оюутан, D үнэлгээтэй 3 оюутан, F үнэлгээтэй оюутан байхгүй буюу амжилт 100 хувь, чанар 62 хувьтай гарчээ. Туршилтын дараа оюутнуудын МХХТ ашиглан сургалтын багц материал үүсгэх чадвар эрс дээшилсэн нь бидний дэвшүүлсэн аргазүйг ашиглах бүрэн боломжтой гэсэн дүгнэлтийг хийж болохоор байна. Судалгааны хүрээнд дэвшүүлсэн таамаглалтыг батлах үүднээс цогц чадамжийн эцсийн үнэлгээний хэвийн тархалтыг дараах аргуудаар шалгасан болно.

Тархалтыг интервал хувьсагчийн гистограммаар харуулсан муруйг Зураг 2-д үзүүлэв. Энэхүү гистограммаас харахад цогц чадамжийн үнэлгээний тархалтын муруй нь хэвийн муруйд дөхөж байгаа нь харагдаж байна.

 

Зураг 2. Интервал хувьсагчийн гистограмм хэвийн муруйн хамт


Тархалтын муруй хэвийн байна гэсэн магадлалыг Колмогоров–Смирнов болон Шарипо–Вилксийн тестээр шалгасан ба тархалтын тестийг Хүснэгт 1-д харуулав. Колмогоров–Смирновын шалгуурын үр дүн болох p–утга 0,123 байгаа ба үүнд ач холбогдлын түвшин 0,05-аас их байгаа тул хэвийн байна гэсэн бидний таамаглалыг баталж байна.

 

 

Хүснэгт 1. Тархалтын тест

 
Колмогоров – Смирнов
Шарипо – Вилкс
 
Статистик
df
Ач холбогдол
Статистик
Df
Ач холбогдол
Цогц чадамжийн үнэлгээ
,168
21
,123
,940
21
,221

 

Шарипо–Вилксийн шалгуурын үр дүн р-утга 0,221 байгаа нь ач холбогдлын түвшин 0,05-аас их байгаа тул хэвийн байх таамаглалыг давхар баталж байна. Эндээс бид хувьсагч хэвийн тархалттай гэсэн нотолгоог оллоо. Энэхүү нотолгоо нь “Цогц чадамжийн үнэлгээ” хувьсагчийн хувьд хэвийн тархалтыг баталлаа.

Зураг 3. Интервал хувьсагчийн хэвийн магадлалын график

Бид дэвшүүлсэн таамаглалаар хэвийн магадлалын график (Normal probability plot) аргаар шалгаж үзсэн. Бидний үзэж байгаагаар тархалт хэвийн тохиолдолд харгалзах график шулуун шугамыг харуулах ёстой. Уг шулуунаас илэрхий хазайлтыг олж харахгүй тохиолдолд тархалтыг хэвийн гэж үзэх боломжтой. Зураг 3-д “Цогц чадамжийн үнэлгээ” хувьсагчийн хэвийн магадлалын графикийг харуулав. Уг графикт илэрхий хазайлт байхгүй байгаа тул тархалтыг хэвийн байна хэмээн дүгнэж байна.

Оюутны эзэмшиж буй мэргэжлийн онцлогт нийцсэн, цаашид сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанд нь бодит хэрэглээ болохуйц агуулга, аргазүйгээр дамжуулан багшийн МХХТ-ийн цогц чадамж төлөвшүүлэх нь чухал. Туршилтын дүнгээс үзэхэд багшийн МХХТ-ийн цогц чадамжийг эзэмшүүлэхдээ сурган хүмүүжүүлэх зүй, мэргэжлийн дидактик хичээлийн залгамж холбоог харгалзан боловсруулах шаардлагатай байна. Судалгааны ажлын хүрээнд боловсруулсан аргазүйг ашиглан бусад мэргэжлийн багшаар бэлтгэгдэж буй оюутнуудад багшийн МХХТ-ийн цогц чадамжийг эзэмшүүлэх бүрэн боломжтой юм.

 

Дүгнэлт

 

Бид оюутан багшийн МХХТ-ийн цогц чадамжид ахиц дэвшил гарна гэсэн таамаглалыг батлах зорилгоор боловсруулсан цогц чадамжийн инвариант загвар, аргазүйг туршиж, үр дүнд нь задлан шинжилгээ хийсэн. Туршилтын үр дүнд тоон болон чанарын шинжилгээ хийсэн. Судалгааны хүрээнд дэвшүүлсэн таамаглалыг батлахдаа туршилтын дараах цогц чадамжийн бүрдүүлбэр хэсгийн эцсийн үнэлгээг хэвийн тархалттай гэсэн магадлалыг дэвшүүлж, Колмогоров-Смирнов, Шарипо-Вилкс нарын тархалтын тест болон хэвийн магадлалын графикаар шалгаж үзэхэд тархалт хэвийн байгаа нь батлагдаж, судалгааны хүрээнд дэвшүүлсэн таамаглал биелэгдсэн. Туршилтаас  сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлалын хичээл судалсны дараа Мэргэжлийн дидактик хичээлийн хөтөлбөрт сургалтын цахим материал үүсгэх бүлэг сэдвийг оруулж туршихад оюутнуудын бүтээмж, идэвхи, гүйцэтгэл, ганцаарчлан болон багаар ажиллах чадвар эрс дээшилж байна гэсэн дүгнэлтийг хийж байна.

Ашигласан материал

1.     Жадамбаа.Б., Чимэдлхам.Ц., (2011), Судалгааны аргазүй

2.     Монголын мянганы сорилтын сан., (2013), Чадамжид суурилсан сургалтын гарын авлага

3.     Мөнхтуяа.Л.,(2014), Багшийн МХХТ-ийн цогц чадамжийг төлөвшүүлэх аргазүй МУБИС КМТС Эрдэм шинжилгээний бичиг №6

4.     Цэрэндондов.П., Чимэдлхам.Ц., (2013), Сурган-сэтгэл зүйн судалгаа, түүний баримтад статистик задлан шинжилгээ хийх арга

5.     Jasques Delors.,(1998), Learning: The treasure within

6.     UNESCO., (2009), “Guide to measuring information and communication technologies (ICT) in education”

Sunday, May 10, 2015

Шинжлэн судлах арга технологийг сургалтанд хэрэглэх нь


2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн их семинарт хэлэлцүүлсэн илтгэлийн товчлол

Шинжлэн судлах арга технологийг сургалтанд хэрэглэх нь

Илтгэгч: Ц. Сумъяа, Б. Норовсүрэн

Олон улсын стандартад нийцсэн чадварлаг мэргэжилтэн бэлтгэх, орчин үеийн техник технологийн дэвшил, инновацийн хөгжлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн судалгааны их сургууль болгохын тулд эрдэм шинжилгээ судалгааны ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ сургалтыг судалгаанд суурилсан арга технологиор зохион байгуулах нь нэн даруй шийдвэрлэвэл зохих асуудал болж байна.

Судалгааны их сургуулиудыг харвал зорилготой, бүтээлч хандлагатай, шүүмжит сэтгэлгээтэй, судлаач-багш нараасаа суралцах, хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй, өсөх ирээдүйтэй, ачаалал даах чадвартай бакалаврын оюутантай. Улмаар тэднийг судалгааны ажилд оролцуулах нь ахисан шатны сургалтын чанарыг дээшлүүлэх, дээд боловсролыг сайжруулах үр дүнтэй стратегиүдийн нэгд тооцогдож байна. 1

Судалгаанд суурилсан сургалт нь суралцагчдад өргөн хүрээтэй суурь мэдлэг эзэмшүүлэхээс гадна холбогдох нэн чухал онолын мэдлэгийг судалгааны мэдлэг, ур чадвартай хослуулан эзэмшүүлж, асуудалд өөрийн байр суурьнаас шүүмжлэлтэй хандах чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй мэргэжилтэн бэлтгэх зорилготой.

Иймээс бид суралцагчдыг сургах үйлд биш сурах үйлд, бие даан суралцах үйлийг дэмжин туслах, зөвлөх, суралцагчдаар бодит үйлүүдийг хийлгэх суралцагч бүрийг судлаач болгох, аливаа асуудалд бүтээлчээр хандах хандлага бий болгох, асуудлыг шийдвэрлэх, эрэл хайгуул хийх чавдартай болгон төлөвшүүлэхэд анхааран ажиллах нь зүйтэй байна. Үүний тулд сургалтанд суралцагчдын суралцах үндсэн үйл ажиллагаанд тулгуурласан сургалтын технологийг ашиглах, сургалтын технологийн шинэчлэл хийх, шинэлэг идэвхитэй арга технологийг ашиглах зайлшгүй шаардлага тулгарч байгааг харуулж байна.

Шинжлэн судлах технологийг хэрэгжүүлэхийн ач холбогдол

»      Оюутан нэг бүрийг хөгжүүлэх “Оюутан бүр судлаач” болох боломжийг нээх

»      Онолын болон туршилт судалгааг сургалтын явцад оюутан бие даан гүйцэтгэсэнээр судалгааны арга барил эзэмшин улмаар бие даан асуудлыг шийдвэрлэх, мөн тэдний танин мэдэхүй, сэтгэхүйг хөгжүүлэх, бүтээх чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэх нөхцөл бүрэлдэх боломжтой.

»      Сургах, сурах хамтын үйл ажиллагааны технологид ахиц дэвшил гарна.

»      Тулгамдсан асуудлыг сургалтын явцад багш суралцагчид бүтээлчээр хамтран шийдвэрлэх нөхцөл бүрэлдэнэ.

»      Суралцагч танин мэдэх бие даасан бүтээлч үйл ажиллагаандаа тулгуурлан сурах үйл ажиллагаагаа өөрөө жолоодох

Шинжлэн судлах технологийн загвар

Бүдүүвч 1

 

 

Бүдүүвч 2

 

 

 

 

 

Бүдүүвч 3

 

 

 

 

 

 

Øèíæëýí ñóäëàõ òóðøèëòûí àðãûã õèìè ñóðãàëòàíä àøèãëàæ ñóðãàí õ¿ì¿¿æ¿¿ëýõ òóðøèëòÿâóóëàõàä дараах үр дүнгүүд гарлаа.

 

·         Ñóðàã÷äàä òóðøèëò ¿éëäýõ çîõèîí áàéãóóëàõ, òåõíèêèéí, õýìæèõ, îþóíû ÷àäâàðóóä òºëºâøèæ áóé íü  àíãèéí íèéò суралцагчдын ÷àäâàð òºëºâøèëòèéí êîýôôèöèåíò 0.38 áàéñíàà òóðøèëòûí ýöýñò 0.54 áîëòëîî ºññºí ä¿íãýýñ õàðàãäàæ áàéíà.

·         Сýòãýõ¿éí õºãæëèéí òºâøèíã 5 ¿íäñýí øàëãóóðààð ¿íýëýõýä òóðøèëòûí ºìíºõ ¿íýëãýýíä ñýòãýõ¿éí үйл, үйлдэл хийх чадварын коэффициент 0,37 байснаа туршилтын эцэст 0,548 áîëòëîî ºññºí íü тэдний ñýòãýõ¿éí õºãæèëä àõèö ãàðñíûã õàðóóëæ áàéíà.      

Äýýðõ ¿ç¿¿ëýëò¿¿ä íü òîäîðõîé çîðèëãî ÷èãëýëòýéãýýð øèíæëýí ñóäëàõ òóðøèëòûí àðãûã õýðýãëýí ñóðàã÷äûí òóðøèëò ¿éëäýõ ÷àäâàð áîëîí áèå äààñàí á¿òýýë÷ ñýòãýõ¿éã õºãæ¿¿ëýõ áîëîìæòîé áºãººä óëìààð ñóðëàãûí ÷àíàðò àõèö ãàðàõûã õàðóóëæ áàéíà.