Sunday, October 5, 2014

илтгэл, слайд




 Уншигч Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Бидний явуулж буй дидактикийн их семинарыг сонирхдог, мөн идэвхитэй оролцдог Та бүхэнд юуны өмнө талархал илэрхийлье.

 Дидактикийн өмнөх их семинараар хэлэлцүүлсэн "Дидактикийг онож ухаарах асуудалд", "Математикийн дидактикийн онол, практикийн тулгамдсан асуудал:дидактик хувиргалт" сэдэвт  илтгэлийн слайдан хэлбэрийг дараах сайтаар олж болно:

http://www.slideshare.net/luvsandorjts

Мөн тэдгээрийг оролцогчдын и-майлаар мөн явуулна.

Илтгэлийн текстэн хэлбэрийг удахгүй бичиж энэхүү блогт байршуулах тул сонирхож үзээрэй.

Ирэх Мягмар гаригт  төлөвлөсөн ёсоор професссор Ц.Бурмаа, шавь нарынхаа хамт  "Физикийн дидактикийн онол, практикийн тулгамдсан асуудал" сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Бүгдээрээ нийлээд улсаа хуураад байх шиг. Одоо үүнийг больж, харин бүгдээрээ нийлээд улсаа хөгжүүлнэ. 

Семинарын удирдагч, проф Ц.Лувсандорж

2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр