Sunday, May 10, 2015

Багш боловсролын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам

2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн их семинарт хэлэлцүүлсэн илтгэлийн товчлол
Багш боловсролын тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам

Илтгэгч: проф. Ц. Сумъяа

Багш боловсролын хөтөлбөрийн шинэчлэл хийхэд бодлого, сургууль, нэгжийн түвшинд тулгамдаж буй асуудлууд

´  Багш боловсролын хөгжлийг  тухайлбал багш боловсролын хөтөлбөрийн хөгжлийг хангахад чиглэгдсэн бодлогын оновчтой шийдэл гараагүй  байгаа байдал

´  Багш боловсролын хөтөлбөр боловсруулах, түүний хэрэгжилтийг судлах, үр дүнг үнэлэх  мэргэшсэн мэргэжилтэн дутмаг, түүнийг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллаж чадахгүй байгаа байдал

´  Тухайн багш боловсролын стандарт, багшийн ажлын байрны тодорхойлолт үгүй байгаа нь бэлтгэх мэргэжилтэний хэрэгцээг хангах хөтөлбөр боловсруулж  чадахгүйд хүргэж  буй үндсэн шалтгаан болж байгаа

´  Болвсролын шатлал, түвшин, хичээл хоорондын агуулгын залгамж чанар, тохироц, ахиц нэгдмэл байдлаар оновчтой тогтоогдоогүй  зэрэг нь  өнөөгийн шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлууд  болж байна

Багш нарын зүгээс  тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зарим арга зам

Хөтөлбөр боловсруулахын өмнө тодруулах зүйлс

´  Суралцагчдад ямар мэдлэг, ур чадвар, хандлага хамгийн үнэ цэнтэй вэ?

´  Тэдгээрийг эзэмшихэд ямар үйл ажиллагаа хамгийн үр ашигтай вэ?

´  Эдгээр үйл ажиллагааг зохион байгуулахад ямар арга, технологи хамгийн тохиромжтой вэ?

´  Суралцагчдын мэдлэг, ур чадвар, хандлага эзэмшсэн болохыг нь яаж мэдэх вэ?

Агуулгын шинэчлэл

´  Тухайн  мэргэжлийн багш боловсрол болон хувь суралцагчийн хэрэгцээнд нийцсэн  оновчтой, тогтолцоот агуулгыг тогтоох

            Тухайлбал: Судлах агуулгыг сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх    ухаан, мэргэжлийн дидактик, мэргэжлийн хичээлийн зангилаан дээр, мөн боловсролын шатлал, түвшин, хичээл хоорондын залгамж холбоо, торхироц, ахиц зэргийг  судалгаанд суурилан тогтоох

´  Багшийн шинэ загварт нийцүүлэн, багш боловсролын бэлтгэл хангах, төлөвшүүлж хөгжүүлэх, бүтээлчээр хөгжих, нээлттэй уян хатан, сонголттой, тасралтгүй хөгжих хөтөлбөр байх агуулгыг боловсруулах

´  Мэдлэгт суурилсан чадвар, улмаар багш мэргэжлийн цогц чадамжийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн байх

´  Интеграци ба дифференциаци, мөн академик ба прагматик хандлагын тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр агуулгыг сонгох

Аргазүйн шинэчлэл

´  Төлөвлөсөн мэдлэг, ур чадвар, хандлагыг эзэмшүүлэхийн тулд суралцагч ямар үйл ажиллагаанд оролцох, юу хийх хэрэгтэй вэ? ( Үйл ажиллагаа )

´  Энэхүү үйл ажиллагааг явуулахад сургалтын ямар арга, технологийг хэрэглэх вэ?                 ( Арга, технологи )

´  Сургалтыг ямар хэлбэрээр зохион байгуулах вэ? ( Хэлбэр )

´  Ямар материал, хэрэглэгдэхүүн ашиглах вэ? ( Хэрэглэгдэхүүн )

´  Суралцагч эзэмшсэн мэдлэг, ур чадвар, хандлагад нь өөрчлөлт гарсан гэдгээ яаж, ямар арга замаар харуулах вэ?  ( Үнэлгээ )

No comments:

Post a Comment