Monday, January 23, 2017

МУБИС-ийн Оюутны Хэв Шинж




МУБИС-ийн Оюутны Хэв Шинж
МУБИС-ийн багш нарын баг[1]
Аbstract
This article aims to identify personality types of students in the Mongolian State University of Education (MSUE). Using a personal style inventory of Graig Hogan and David Champagne as a measure to collect data from 1836 students ranged from 1st to 4th year in all 5 schools over 10 professions in the MSUE, we identify student types according to the Myers–Briggs Type Indicators and 16 basic personality types.
Keywords: student personality types
Удиртгал
Хүлэг бүр жороогүй. Хүн бүр адилгүй. Нүүдэлчний уугуул соёл иргэншилтэй бидний өдөр тутмын ахуй соёл, үйлийн хэм хэмнэлд шингээстэй байдаг энэ хэллэгийн утга агуулга эдүгээ цагийн тархи судлал, оюун судлал, сэтгэл судлал, ер нь, хүн судлалын бодит судалгаагаар улам бүр нотлон батлагдсаар даяар мэдлэг болж хувирч байна. Нүүдэлчин соёл иргэншилд эх үндэс, язгууртай, даяаршсан энэ мэдлэгээ бид, гэвч, эдүгээ цагийн боловсрол, сургалтад хэрхэн хэрэглэж байгаа вэ? Бүлгийн сургалт ер нь бүтэлгүйтсэн юм биш биз.
Хүлэг бүрээ уралдах эсэхийг шинжин таньж түүний ялгаа, онцлогийг тооцож хэрэглэх, сойх ухаан бидэнд бий. Энэ ухааныг бид ур шингэсэн уран үйлээрээ урлаг болгон хэрэглэж ирсэн түүх бас бидэнд бий. Эртнээс эрхэмлэж ирсэн энэ ухаанаараа харин хүүхэд, оюутан, хүн бүрийн онцлогийг шинжиж, тэдгээрийн онцлог ялгааг танин барьж тэднийг эрдэм номонд хөтөлж хөгжүүлж ирсэн эсэх харин их эргэлзээтэй. Учир нь бүлгийн онцлогтой сургалт, насны онцлогтой бүлэг, мэргэжлийн онцлогтой курс бүхий хичээл сургалтыг л явуулсаар байгаа бодит байдлын гэрч шүү дээ. бид. Боловсрол, сургалтыг зохион явуулж буй бодит байдалд курс хүн, хүн курс; бүлэг хүн, хүн бүлэг; анги хүүхэд, хүүхэд анги, ангийн хөтөлбөр, ангийн арга зүй, ангийн сурах бичиг, ангийн багш зэрэг утгатай эсэх нь тодорхойгүй үг хэллэг их түгээмэл байх. Хувь хүний хүн байх язгуур онцлогийг үл тоодог, хуаранжсан аястай анги, бүлгийн сургалтын хэлбэр тань бидний алдааны ч, бас амжилтгүйн ч язгуур шалтгаан болоод байгаа юм биш биз.
“Хүн бүр адилгүй. Хүлэг бүр жороогүй” гэсэн ухаанаар хичээл сургалтыг явуулахад нэг талаас, бидэнд анги, бүлгийн хичээл сургалтад хувь хүний хэв шинж, онцлогийг харгалзан тооцох арга, ухааныг олох шаардлага бий, мөн, нөгөө талаас, хүний хэв шинжийн хэлбэрийн онцлогтойгоор анги, бүлгийг зохион байгуулах үндсэн арга зам олох хэрэгцээ бий. Энэ арга замаар хичээл сургалтыг зохион явуулахад бид эхлээд хүнээ л шинжих, таних хэрэгтэй болдог. Эндээс хүнийг хэрхэн шинжих вэ, хүний хэв шинжийн хэлбэрийг хэрхэн илрүүлэх вэ? гэсэн асуулт дэвшигдэнэ. Энгийн хэлэгдэх атлаа их төвөгтэй энэ асуулт нь бүх шатны боловсрол, сургалтын байгууллага бүрийн өмнө дэвшигдэж буй тулгамдсан нэгэн асуудал мөн.
Бид энэ судалгааны ажлаараа МУБИС-ийн оюутны хэв шинжийг тогтоож, тус сургуулийн оюутны хэв шинжийн үндсэн хэлбэрт нийцүүлэн багшлах арга зүйг боловсронгуй болгох арга зүйн зөвлөмжийг боловсруулахыг зорив. Энэ ажилд МУБИС-ийн салбар 5 сургуулийн мэргэжлийн чиглэл бүрээс төлөөлөл болгон тус бүр 157-240 оюутан, нийт 1836 гаруй оюутанг хамруулж, тэдгээрийн хэв шинжийг Миер-Бригсийн хүний хэв шинжийн үндсэн 16 хэлбэрийг илрүүлэх асуулга-сорилоор илрүүлэв. Судалгааны өгөгдлийн математик, статистикийн шинжилгээг SPSS 20, Excel программ ашиглаж хийж, МУБИС-ийн оюутны дунд давамгайлж буй хэв шинжийн хэлбэрийг илрүүлж, хэв шинжийн энэхүү хэлбэр болон мэргэжил, хүйс, төгссөн ЕБС сургууль зэрэг хувьсагчийн хувьд ялгаатай эсэхийг шинжлэв.
Судалгааны ажлын үр дүн нь оюутны хэв шинжийн хэлбэрийн онцлогийг харгалзан үзэж МУБИС-ийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, хичээл, сургалтын зохион байгуулалтын хэлбэр, багшийн арга зүй, элсэлт, төгсөлтийн бодлого, журмыг боловсронгуй болгоход тооцоход шинэ мэдлэг, шинэ боломж, шинэ нөхцөл байдлыг бий болгож байна. Үүнд судалгааны ажлын ач холбогдол оршино.
Сэдвийн судлагдсан байдал
Хүнийг шинжих нь түгээмэл, энгийн зүйл, үйл юм. Ийм ч учраас хүн бүр л өөрийгөө болон өрөөлийг өөр өөрийнхөө хэр хэмжээ, хэм хэмнэлээр шинждэг. Хүнийг ажиглагдах, хэмжигдэх шинжээр нь шинжихэд амархан. Гэвч энэ шинжилгээ тэр бүр онож байх нь харин албагүй юм. Хүний үл ажиглагдах, үл хэмжигдэхийг нь түүний ажиглагдах, хэмжигдэхээр дамжуулах шинжиж болно. Энэ шинжилгээ хүний мөн чанар, хэв шинжийг таах магадлалтай ч, ийм ажиглалтыг хийхэд харин амаргүй.Энэ нь чухамдаа сэтгэл судлал[2]-ыг гүн ухаан, анагаах ухаан, хүн судлалын бусад ухаанаас ялгаж өгдөг. Хүний мөн чанар, шинж чанар, хэв шинж, хэлбэр, хувилбарыг тогтоох ажиглалт, туршилт, судалгааны үүсэл нь иймд их эрт, хөгжил нь харин их удаан, урт.
МЭӨ V-IV зууны үед Гиппократ (460-375)[3] биеэс ялгардаг дөрвөн шингэний багасалт, хэтрэлтээс хүний зан байдал, хэв шинж тодорхойлогдоно гэж итгэдэг байжээ. Гиппократын дөрвөн шингэний[4] онолд тулгуурлан МЭ II зуунд Гален (МЭ129-200 ) нь “Зан авир[5]” сэдэвт эрдмийн ажлынхаа хүрээнд хүний зан байдлын ялгаатай байдлын физиологийн үндэслэлийг судалж, халуун/хүйтэн; хуурай/нойтон гэсэн дөрвөн махбодын үзэл санааг тусган “зан авир нь дээрх дөрвөн чанарын тэнцэл, нэгсэл[6] юм” гэсэн зарчмаар хүний хэв шинжийн 9 хэлбэрийг гаргажээ (Хүснэгт 1).
Хүснэгт 1. Гиппократ-Галений зан авирын ангилал
Зан авир хэлбэр бүрдэх боломж
Тоо
Орших давтамж
(Халуун/хүйтэн) хос нь (хуурай/нойтон)–той гайхалтайгаар нэгссэн байх тохиолдол
1
Гойд ховор
Нэг нь үлдсэнгээ давамгайлж байх тохиолдол
4
Ховор
Нэг хос нь үлдcэн хосыг давамгайлж байх тохиолдол
4
Түгээмэл
Гален нэг хос шинж нь үлдсэнгээ давамгайлж үүсэх зан авирыг холбогдох биеийн шингэнийх шинж онцлогтой уялдуулан флегматик[7], холерик[8], cангвиник[9], мелaнхолик[10] гэж нэрлэсэн байна. Хүн зан авирын эртний энэхүү ангиллаас хойш эдүгээ хүртэл хүний хэв шинж, хэв шинжийн хэлбэрийн ангилал, үзүүлэлтийн талаар олон арван онол, үзэл бий болжээ.
Ависен[11] (980-1037) зан авирт сэтгэл хөдлөл, оюуны чадамж, ёс суртахууны хандлага, өөрийгөө мэдэх зэрэг хүний шинж чанарыг оруулж судалсан бол Николас Салпепер[12] (1616–1654) хүний биеэс ялгарах шингэнээр зан авирыг тодорхойлох санааг буруушаан үгүйсгэж байв. Маймонидас (1135–1204), Иммануиал Кант[13] (1724–1804), Алфред Адлер[14] (1879–1937), Иван Павлов[15] (1849–1936) Гиппократын үзэл санааг дэмжигч түүхэн төлөөлөл мөн. Зан авир биологитой гэж үзэн түүнийг  хүчин зүйлийн шинжилгээний аргаар судлахыг чухалд үздэг психо-статистик сэтгэл судлалын төлөөлөгч Хан Эисенк[16] (1916–1997) нь гурван хүчин зүйлийн загвар; Раумонд Кателл[17] (1905-1998) нь хүний хэв шинжийн 16 хүчин зүйл; Карл Жан (1875 - 1961) хүний хэв шинжийн хэлбэр; Катарина Бригс[18] (1875-1968), Изабел Миер[19] (1897-1980) нь хүний хэв шинжийн хэлбэрийн үзүүлэлт, асуулга бүтээж энэ талбарын хөгжилд өөр өөрийн үнэт хувь нэмрийг оруулсан байна.
Миер-Бригсийн утгаар бүтээгдэх хүний хэв шинжийн үндсэн 16 хэлбэрийг хослолын зарчим ашиглан хялбар дүрслэн харуулж болно (Зураг). Үүний тулд хүний хэв шинжийн (E эсвэл I); (S эсвэл И); (Т эсвэл F); (J эсвэл P) гэсэн дөрвөн “эсвэл” үзүүлэлтийг эхлээд зурагт харуулсан байдлаар дээрээс доош байдлаар I-IV гэж дугаарласан мөрөнд байрлуулъя. “Эсвэл” гэсний утгыг барьснаар эхний мөрөнд байгаа дүрс бүхнээс яг 2 зураасыг 2 дахь мөрөнд байгаа дүрстэй холбон татаж болно.Тухайлбал, I үсэг бүхий дүрсээс S болон N үсэг бүхий дүрсийг холбосон 2 зураасыг татах юм. Энэ байдлаар бүх зураасыг татаж дууссаны эцэст I бүхий дүрсийг J бүхий дүрстэй холбох (ISTJ), (ISFJ), (INTJ), (INFJ) гэсэн 4 янзын холболт (зам) байгааг тоолж болно. Яг үүнтэй адилаар I–аас P–т хүрэх (ISTP), (ISFP), (INTP), (INFP) гэсэн 4 зам; мөн E-ээс J–т хүрэх (ESTJ), (ESFJ), (ENTJ), (ENFJ) гэсэн 4 зам; E-ээс P–т хүрэх (ESTP), (ESFP), (ENTP), (ENFP) гэсэн 4 зам, нийт 16 зам (боломж) байна. Холболтоор үүсэх дөрвөн үсгийн нийлэмжид үсгийн байрлал утгын ач холбогдолгүй тул хүний хэв шинжийн үндсэн хэлбэрийн дээрх тоо нь “эсвэл” хосыг эхлээд зурагт яаж байрлуулснаар үл хамааралтай байна. Иймд Миер-Бригсийн утгаар хүний хэв шинж үндсэн 16 хэлбэртэй байх юм (https://www.opp.com).
















Зураг. Хүний хэв шинжийн хэлбэрийн зураглал






Давид Keирси[20] (1921-2013) нь Гиппократ-Галенын хүний зан авир ангилал, хүний хэв шинжийн Миер-Бригсийн хэлбэрийн хооронд уялдаа холбоог судлан дараах харгалзааг хийжээ (Bates& Marilyn,1984).
Хүснэгт 2. Хүний хэв шинжийн хэлбэрийн ангиллын харьцуулалт
Гиппократ-Галены зан авирын ангилал
Миер-Бригсийн хэв шинжийн хэлбэр
Үндсэн үзүүлэлт
Keирсийн оноолт
Флегматик
(INTJ, ENTP, INTP, ENTJ
NT
учирлах[21]
Холерик
(INFJ, ENFP, INFP, ENFJ)
NF
хийсвэрлэх[22]
cангвиник
SP (ISTP, ISFP, ESTP, ESFP)
SP
урлах[23]
мелaнхолик
(ISTJ, ISFJ, ESTJ, ESFJ)
SJ
хамгаалах[24]
МУБИС-ийн оюутны хэв шинж ч иймд Миер-Бригсийн утгаар 16 үндсэн хэлбэртэй байх юм. Гэвч хэв шинжийн аль хэлбэр нь аль мэргэжил, аль курсийн ямар оюутанд давамгайлж байдаг вэ гэсэн асуулт зүй ёсоор дэвшигдэнэ. Энэ нь бидний судалгааны асуудал болно.
Арга зүй
Судалгааны ажлын зохиомж

Энэхүү судалгаанд МУБИС-ийн математик, физик, хими, газар зүй, мэдээлэл зүй, монгол хэл, биеийн тамир, дүрслэх урлаг, бага анги, цэцэрлэгийн багш гэсэн мэргэжлүүдийн 1, 2, 3, 4 дүгээр курсын нийт 1836 оюутныг (эм 1440, эр 396) хамруулав (Хүснэгт 3).







Хүснэгт 3. Судалгаанд хамрагдсан оюутны тоо (мэргэжил, курсээр)
Сургууль
Мэргэжил
Kурс
Нийт
I
II
III
IV
МБУС
Математикийн багш
57
58
57
60
232
Физикийн багш
43
40
45
47
175
Химийн багш
36
38
52
28
154
Газар зүйн багш
60
60
60
60
240
Мэдээлэл зүйн багш
37
40
29
44
150
НХУС
Монгол хэл
58
59
60
63
240
УБТС
Биеийн тамирын багш
66
54
60
60
240
Дүрслэх урлагийн багш
10
22
8
14
54
БС
Бага ангийн багш
44
48
51
51
194
СӨБС
Цэцэрлэгийн багш
57
29
45
26
157
Нийт
468
448
467
453
1836
Судалгааны өгөгдлийн боловсруулалт
Миер-Бригсийн хүний хэв шинжийн хэлбэрийг тогтоох 32 асуулт бүхий хэмжүүрийг ашиглан өгөгдөл цуглуулж хүйс, мэргэжил, курс, төгссөн сургууль, мэргэжил, салбар сургууль гэсэн хувьсагчийн утгын өгөгдөлд Excel, SPSS 20 программыг боловсруулалт хийв. Хүний хэв шинжийн хэлбэрийн хэмжүүр[25]-ийг судалгаанд хавсаргав (Хавсралт). Мөн оюутны хэв шинжийн хэлбэрийг дараахь байдлаар кодлов.
INTJ (4), ENTP (12), INTP (8), ENTJ (16)
INFJ (3), ENFP (11), INFP (7), ENFJ (15)
ISTP (5), ISFP (6), ESTP (9), ESFP (10)
ISTJ (1), ISFJ (2), ESTJ (13), ESFJ (14)
Хүснэгт 4. Өгөгдлийн боловсруулалтын ерөнхий зохиомж, бүдүүвч зураглал
         Хэв
         шинж
Хувьсагч
Оюутны хэв шинжийн хэлбэр
(кодоор)
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
x1
0
x11
x12
x13












x1,16
1
x2
1
















2
3
4
x3
1
















2
3
4
5
6
7
8
9
10
x4
1
















2
3
x5
1
x51
x12
x13












х5,16
2
3
4
5
Бүгд

















Тайлбар: x1-хүйс, x2-курс, x3-мэргэжил, x4-төгссөн сургууль, x5 –салбар сургууль, xij- j кодтой хэв шинж xi-хувьсагчийн ангид (оюутан) - илрэх хувь
Оюутны мэргэжил, курс, хөдөө орон нутаг зэрэг хувьсагчуудын хувьд дискретив статистикийг бодож, Microsoft Excel программыг ашиглан хүүхэд бүрийн хэв шинжийн хэлбэрийг гаргаж, SPSS програмыг хэрэглэн МУБИС-ийн оюутны хэв шинжийн үндсэн болон дайвар хэлбэрийг тус тус илрүүлсэн.
Үр дүн
Судалгаанд оролцсон нийт 1836 оюутны хэв шинжийн хэлбэрийн давтамж, тархалтыг хүснэгтээр болон баганан дүрслэлээр үзүүлэв (Зураг 1, Хүснэгт 4).
МУБИС-ийн оюутнуудад хүний хэв шинжийн Миер-Бригсийн үндсэн 16 хэлбэр бүгд ажиглагдана. Хүний хэв шинжийн ESTP (16.0% ), ESTJ (13.8%), ESFP (10.6%) хэлбэртэй оюутан харьцангуй элбэг. Мөн ISTP (7.9%), ESFJ (7.6%), ISFP (5.9%), INFP (4.8%), INTP (3.5%), ENFP (5.0%), ENTP (3.8%), ESFJ (7.6%) хэлбэр мөн ажиглагдана. Хэв шинжийн үлдсэн INFJ (1.7%), INTJ (2.0%), ENTJ (3.1%) хэлбэр харьцангуй цөөн тохиолдоно.





Хүснэгт 4. МУБИС-ийн оюутны хэв шинжийн хэлбэрийн давтамж, тархалт
МУБИС-ийн оюутны хэв шинж хэлбэрийн харьцангуй элбэгжих, цөөрөх, үзэгдэх хэмжээ нь хүйс, курс, төгссөн ерөнхий боловсролын сургуулиар ялгасан бүлэгт ижил байх хандлагатай. Курсээр бүлэглэсэн байдлыг жишээ болгон дор үзүүлэв.










Хэв шинж


Хувьсагч
Хэв шинжийн хэлбэрийн код, давтамж
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
хүйс
эм
5.4%
3.5%
1.3%
1.3%
6.1%
4.4%
3.7%
2.3%
12.4%
8.4%
4.1%
3.2%
10.8%
6.4%
2.6%
2.4%
эр
1.5%
.6%
.4%
.7%
1.8%
1.5%
1.1%
1.2%
3.5%
2.2%
.8%
.6%
2.9%
1.1%
.8%
.7%
төгссөн сургууль
Улаанбаатар
1.6%
1.2%
.5%
.4%
2.0%
1.4%
1.6%
.8%
3.6%
2.9%
1.1%
1.3%
3.8%
2.6%
1.1%
1.1%
аймгийн төв
1.2%
1.3%
.3%
.5%
1.9%
1.1%
1.3%
.7%
3.6%
2.4%
1.1%
.8%
2.9%
1.1%
.7%
.4%
сум
4.1%
1.6%
.9%
1.0%
4.1%
3.4%
2.0%
2.1%
8.7%
5.3%
2.7%
1.7%
7.1%
3.9%
1.7%
1.5%
курс
1
1.9%
1.2%
.5%
.7%
1.9%
1.4%
.7%
.9%
3.4%
2.7%
1.6%
.7%
4.1%
2.5%
.8%
.6%
2
2.0%
1.1%
.3%
.6%
2.3%
1.7%
1.4%
.8%
3.4%
2.7%
1.1%
.9%
2.7%
1.7%
.9%
.6%
3
1.5%
1.3%
.3%
.4%
1.9%
1.3%
1.5%
1.1%
4.3%
2.6%
1.1%
1.2%
3.1%
1.9%
.9%
.9%
4
1.5%
.6%
.5%
.3%
1.8%
1.5%
1.3%
.7%
4.9%
2.5%
1.0%
.9%
3.9%
1.5%
.9%
.9%
мэргэжил
математик
1.3%
.5%
.1%
.1%
1.3%
.7%
.6%
.4%
2.4%
1.5%
.5%
.4%
1.4%
1.0%
.3%
.2%
мэдээлэлзүй
.4%
.2%
.2%
.3%
1.0%
.4%
.5%
.4%
.5%
.8%
.5%
.7%
.8%
.8%
.2%
.4%
физик
.4%
.3%
.4%
.2%
.5%
.4%
.3%
.3%
2.0%
1.3%
.4%
.4%
1.3%
.5%
.3%
.3%
хими
.5%
.4%
.2%
.2%
.5%
.4%
.2%
.3%
1.4%
1.1%
.5%
.3%
1.1%
.5%
.3%
.3%
газарзүй
.9%
.3%
.2%
.3%
1.6%
1.0%
.7%
.9%
2.0%
.9%
.5%
.4%
1.4%
.9%
.5%
.6%
урлаг
.3%
.1%
.2%
.1%
.3%
.2%
.3%
.1%
.4%
.2%
.3%
0.0%
.2%
.1%
.2%
.1%
биеийн тамир
1.1%
.5%
.2%
.3%
.6%
.8%
.5%
.4%
2.2%
1.2%
.3%
.3%
3.0%
.8%
.5%
.3%
цэцэрлэгийн багш
.7%
.7%
.1%
.3%
.5%
.6%
.3%
.2%
.9%
.6%
.4%
.3%
1.1%
1.1%
.4%
.3%
бага ангийн багш
.6%
.7%
.1%
0.0%
.4%
.6%
.4%
.3%
1.7%
1.5%
1.0%
.4%
1.6%
.8%
.4%
.1%
монгол хэл
.7%
.5%
.1%
.2%
1.1%
.8%
.9%
.3%
2.5%
1.4%
.4%
.4%
2.0%
1.1%
.2%
.4%
салбар сургууль
МБУС
3.6%
1.7%
1.0%
1.1%
4.9%
3.0%
2.4%
2.3%
8.3%
5.7%
2.5%
2.2%
5.9%
3.6%
1.7%
1.9%
УБТС
1.4%
.5%
.4%
.4%
.9%
1.0%
.8%
.4%
2.6%
1.4%
.7%
.3%
3.2%
.9%
.7%
.4%
БС
.6%
.7%
.1%
0.0%
.4%
.6%
.4%
.3%
1.7%
1.5%
1.0%
.4%
1.6%
.8%
.4%
.1%
НХУС
.7%
.5%
.1%
.2%
1.2%
.8%
.9%
.3%
2.5%
1.4%
.4%
.4%
2.0%
1.1%
.2%
.4%
СӨБС
.7%
.7%
.1%
.3%
.5%
.6%
.3%
.2%
.9%
.6%
.4%
.3%
1.1%
1.1%
.4%
.3%
Бүгд
6.9%
4.1%
1.7%
2.0%
7.9%
5.9%
4.8%
3.5%
16.0%
10.6%
5.0%
3.8%
13.8%
7.6%
3.4%
3.1%
Хэлэлцүүлэг
МУБИС-ийн оюутнууд багш гэсэн нийтлэг мэргэжлийг сонгосон хэдий ч мэргэжих шинжлэх ухааны салбар нь өөр байдаг тул тэдний хувьд илт давамгайлсан хэв шинжийн нийтлэг хэлбэр байхгүй байна. Тэдний хувьд хэв шинжийн хэлбэр нь харилцан адилгүй, олон янз байна. Гэвч элбэг, бас цөөн тааралдах утгаар хэв шинжийн онцгой хэлбэрүүд бий.
ESTP хэлбэрийн хэв шинжтэй оюутантай МУБИС-д харьцангуй элбэг тааралдана. Үүнд учир шалтгааны ийм нэгэн тайлбарыг хийж хэлэлцүүлж байна. Багш мэргэжлийн сонгосон хүн дотогшоо бус харин гадагшаа (E) чиглэсэн байх нь мэдээж юм. Багш мэргэжилтэй хүн өрөөлийг бариулж, мэдрүүлж сургах мэдлэг, чадвартай байх нь зүй ёсны хэрэг. Ийм байхын тулд багш хүн өөрөө үйлдэж (S) сурсан нэгэн байх нь бас л учир шалтгаантай юм. Багш мэргэжилтэй хүн шинжлэх ухааны тодорхой салбарын мэргэжилтэн байдаг тул түүнд бодох (T), сэтгэхийн ур дүй бий болсон байх мөн л учир шалтгаантай. Багш хүн сурах үйл, багшлах үйлийн зүй тогтлыг өөрөөр мэдэрсэн шигээ өрөөлд түүнийг мэдрүүлэх ур ухааныг эзэмшсэн байдаг тул багш мэргэжлийн оюутанд утга барих, утга оноох, ургуулан төсөөлөх (P) ухаан төлөвшиж, ур бий болсон байх ёстой. Багш мөн чанараараа, багшлах ухааныг ур шингээсэн уран үйлээр багшлах урлаг болгодог дидактик шийдлийн урлаач байх юм. Ийм учраас багш мэргэжлээр суралцаж буй оюутны дунд Гиппократ-Галены ангиллаар сангвиник авиртай, Миер-Бригсийнхээр SP хэв шинжтэй, Keирсийнхээр урлах зан чанарыг шингээсэн хэв шинжийн ESTP хэлбэр элбэг тааралдах нь зүйн хэрэг.
МУБИС-ийн оюутнууд багш гэдгээрээ ижилсэж, харин мэргэжиж буй шинжлэх ухааны чиглэлээр ялгагдаж байдаг. Иймд МУБИС-ийн оюутнуудад хэв шинжийн хэлбэрийн эрс ялгаа байхгүй. Мөн тэдэнд хэв шинжийн илт давамгайлсан нийтлэг байдал ч ажиглагддаггүй.Үүний үнэний хувийг хүний хэв шинжийн хэлбэрийн ижил төрлийн бусад хэмжүүрээр дахин хэмжиж нотолж үзэх боломжтой.
Гиппократ, Гален, Миер, Бригс, Keирсийн хүчин зүтгэлийн дүнд бий болсон хүний хэв шинжийн хэлбэрийн ангиллыг “Хүн бүр адилгүй. Хүлэг бүр жороогүй” гэсэн эртний ухаанаар цаашид өргөтгөн улам боловсронгуй болгох математик үндэслэл, боломж байна.
Хүний хэв шинжийн үндсэн 16 хэлбэрийн заман зураглал (Зураг)-ыг “эсвэл” хосыг нэмэх замаар цаашид үргэлжлүүлэн зурж болно. Тухайлбал, зурагт үзүүлсэн хосын олонлогт Бүтээлч (Creative) эсвэл бүтээлч бус (No cReative)” гэсэн хосыг нэмж, V мөрд байрлуулбал, I үсэгтэй дүрсээс С болон R үсэгтэй дүрс хүрэх замын боломж тус тус 8, нийлээд 16 байх юм. Үүний нэгэн адилаар E үсэгтэй дүрсээс С болон R үсэгтэй дүрс хүрэх замын боломж мөн тус бүр 8, нийлээд бас 16. Иймд хүний хэв шинжийг “эсвэл“–ээр холбогдсон 5 хос үзүүлэлтээр хэмжиж үзвэл хүний хэв шинжид үндсэн 32=25 хэлбэр байна. Энэ мэтээр хэв шинжийн “эсвэл” хосыг онож байгуулах замаар 64=26, 128=27, 256=28, 1024=210     хэлбэр бүхий ангиллуудыг[26]  бүтээж болно. Хүний хэв шинжийг “эсвэл” холбоостой n хос үзүүлэлтээр хэмжиж үзвэл хэв шинжийн хэлбэрийн тоо 2n. Хүний хэв шинжийн эсвэлхолбоостой хос үзүүлэлтийг дорнын соёл иргэншлийн язгуур болсон төвийн ухааны шүтэн барилдах ёсыг баримтлан “ X эсвэл Х биш”, мөн “Х биш эсвэл Х биш ч биш” гэсэн олон хэлбэрээр томьёолж хэлбэржүүлж болно. Тухайлбал, Ажилч (X) эсвэл Залхуу (X- биш); Ажилч биш (X биш) эсвэл Залхуу биш “Х биш ч биш” гэсэн хос үзүүлэлтийг бүтээж болно. Хүний хэв шинжийн хос үзүүлэлтийн математик загварыг энэ мэтээр утгажуулж, хүний хэв шинжийн хэлбэрийн утгажсан загваруудыг бүтээн туршиж сайжруулах нь хүн судлалын хөгжилд шийдвэрлэх хувь нэмрийг оруулах судалгааны ажил мөн. Хүний хэв шинжийг гуравдахийг үгүйсгэдэггүй төв ухаанаар шинжвэл түүний хэлбэрийг хэмжих үзүүлэлт заавал “эсвэл” холбоостой хосоор илэрхийлэгдэж байх нь алба биш. Энэ тохиолдолд хүний хэв шинжийн хэлбэрийг математикаар хэрхэн үндэслэж, загварчилж болох вэ? Энэ асуултад дараах хариултыг өгч байна.
Хүн бие, оюун, сэтгэл бүхий оршихуй, тогтолцоо юм. Иймд хүний хэв шинж, түүний хэлбэр нь биеийн ч, оюуны ч, сэтгэлийн ч бүрдэлтэй байна. Ерөнхийлөн хэлбэл, хүний хэв шинжийн хэлбэрийг хэмжиж илэрхийлэх үзүүлэлт нь биежсэн, оюунжсан, сэтгэлжсэн үзүүлэлтүүдийн олонлог байх юм. Энэ олонлог төгсгөлөг байх нь албагүй. Энэ тохиолдолд хүний хэв шинжийг хүний тархиар бүрэн хэмжиж илэрхийлж чадах уу гэсэн асуулт тавигдана. Энэ асуултын хариулт сонирхолтой бөгөөд түүний шийдлийн чансаа нь мөн чанараараа математикаар ертөнцийг таньж болох уу, хязгааргүй, төгсгөлгүйд хүний тархиар хүрч болох уу гэсэн математикийн гүн ухаан, математик үндэслэлийн үндсэн асуудлынхтай дүйцнэ. Иймд энэ тохиолдлын шийдлийн хэлэлцүүлгийг түр хойш тавьж харин үзүүлэлтийн олонлог төгсгөлөг байх тохиолдлын математикийн нэгэн үндэслэл, загварыг энд хэлэлцүүлнэ.
Хүний хэв шинжийн хэлбэр нь n тооны үзүүлэлтээр хэмжигддэг байг. Тэгвэл эдгээр үзүүлэлтийг 1, 2, 3, ..., n гэж кодловол үзүүлэлтийн олонлогийг математик утгаар,  олонлогтой адилтган авч үзэж болно. Хүний хэв шинж хэлбэрийг математик утгаар, үзүүлэлтийн эвлүүлэг, хос мэт авч үзнэ. Хүний хэв шинж нь зөвхөн нэг үзүүлэлтээр тодорхойлогдож байж болно. Мөн хэд хэдэн үзүүлэлтийн эвсэл, нэгслээр хэв шинжийн хэлбэр нь тодорхойлогдох хувь хүн байж бас болно. Бас бүх үзүүлэлтийн нэгслээр хэв шинж тодорхойлогдох хувь хүн байхад эдгээр үзүүлэлтээр хэв шинж илэрхийлэгдэхгүй хүн оршихуй мөн байж болно. Хүний хэв шинжийн хэлбэр болон энэ олонлогийн хооронд утга агуулгын хувьд дээрх харгалзааг хийсний дараа хүний хэв шинжийн байж болох хэлбэрийн бүх тоог нь дараах байдлаар илэрхийлж болно.
(1)
 
Description: pascals triangle powers 2(1) илэрхийллийн утга Паскалийн гурвалжны n дугаар мөрөнд байрласан тоонуудын нийлбэртэй тэнцүү (Зураг 2). Тэр тоо нь 2n.




Зураг 2. Паскалийн гурвалжны эхний 8 мөрийн дүрслэл
Хүний хэв шинжийн хэлбэрийг тодорхой тооны үзүүлэлтээр хэмжиж ангиллыг бүтээх асуудлыг хослол онолын үүднээс ийнхүү загварчлагдаж болно. Хүний хэв шинжийн хэлбэрийн математик энэхүү загварчлалын үзүүлэлт бүрийг онож утгажуулан, түүний сорил, хэмжүүрийг бүтээх замаар Гиппократ, Гален, Миер, Бригс, Keирсийн хэв шинжийн ангиллыг улам боловсронгуй болгон сайжруулах онолын боломж бидэнд байна. Энэ нь эл өгүүллээр дэвшүүлж буй онол, практикийн нэн ач холбогдолтой психо- математикийн нэгэн асуудал мөн.
Дүгнэлт
МУБИС-ийн оюутны хэв шинжийн хэлбэр олон янз. Хэв шинжийн хэлбэрийн энэхүү олон янз байдал нь хүйс, курс, мэргэжил, төгссөн ЕБС-ийн байрлалаар бүлэглэсэн бүлгийн хувьд эрс өөрчлөлт байхгүй.
МУБИС-д хүний хэв шинжийн Миер-Бригсийн ESTP (16.0% ), ESTJ (13.8%), ESFP (10.6%) хэлбэр бүхий хэв шинжтэй оюутан харьцангуй элбэг; харин INFJ (1.7%), INTJ (2.0%), ENTJ (3.1%) хэлбэртэй нь харьцангуй цөөн.
МУБИС-ийн оюутны хэв шинж хэлбэрийн харьцангуй элбэгжих, цөөрөх, тохиолдох хэмжээ, давтамж нь хүйс, курс, төгссөн ерөнхий боловсролын сургуулиар ялгасан бүлэгт ижил байх хандлагатай.
Зөвлөмж
МУБИС-ийн оюутны хэв шинжийн хэлбэрийн олон талт байдлыг харгалзан үзснээр хичээл, сургалтын үйл ажиллагааг цаашид боловсронгуй болгоход чиглэсэн дараах зөвлөмжийг хэлэлцүүлж байна. Үүнд:
- Оюутны хэв шинжийн харилцан адилгүй байдлыг харгалзан үзэж хичээл, сургалтын зохион байгуулалт, тэнхмийн үйл ажиллагаа, оюутны үнэлгээнд арга зүйн олон талт хувилбар, хэлбэрийг ашиглахыг багшид зөвшөөрөх. Үүнийг бодит  үйлс болгох, түүнийг бодлогоор хөхүүлэн дэмжих,
- МУБИС-ийн оюутны хэв шинжийн давтамж, тархалтад баримжаалан нэг бүлэгт илэрч болзошгүй хэв шинжийн хэлбэрийг урьдчилан тооцоолох, улмаар энэхүү статистикт үндэслэн хичээлийн хөтөлбөр боловсруулах, бие даах ажлын агуулга, хэлбэрийг сонгох, хичээл, сургалтыг явцыг сэтгэл хөдлөлжсөн үйл, үйлжсэн сэтгэл хөдлөл болгон хувиргадаг байхыг багш бэлтгэдэг их сургуулийн академик нэгэн соёл болгон хэвшүүлэх,
- Сайн багшийн хэв шинжийн хэлбэрийг судалгааны үндэслэлтэй тогтоож, дүнг багш мэргэжлээр элсэхийг хүсэгчдийг шинжих ярилцлагын шалгуурт тусгах, элсэлтийн журмыг сайжруулах,
- Оюутан бүр хэв шинжийн хэлбэрийнхээ хувьд бие биеэсээ ялгаатай. Ялгаагаар нь бүлэглэх үү?; Нийтлэгээр бүлэглэх үү? Энэ асуултыг хичээл, сургалтыг зохион байгуулах бүрд, ер нь, оюутныг бүлэглэх бүрд заавал эргэцүүлж зохих шийдлийг хийж хэвших,
- Хүн хэв шинжийн хэлбэрийнхээ хувьд харилцан адилгүй.Энэ даяар мэдлэгийг оюутанг мэргэжилтэн; хүүхдийг мэдлэгтэн; хүнийг эрхэм нэгэн болгох бүхий л үйл ажиллагааны тулгуур нэгэн зарчим болгон баримтлах.
Хүнийг хөг оруулж хөгжүүлэх үйлс бүхний тулгуур зарчим болсон тэр даяар мэдлэг нь монголчуудын ахуй, соёлын хэм, хэмнэлийн нэгэн хэллэгт бүхэлдээ багтаж оршдог.Тэр хэллэг нь энэ. Хүлэг бүр жороогүй. Хүн бүр адилгүй.
Ном зүй
Bates, Marilyn (1984).Please Understand Me: Character & Temperament Types (Fifth ed.).Prometheus Nemesis Book Company. p.182
Graig Hogan & David W.Champagne (1979), Personal style inventory, The 1980 Annual Handbook for GroupFacilitators, University Associates, Retrieved from
pgis-tk.cta.int/m03/.../M03U01_handout_Personal_Style_(full)
The 16 Myers-Briggs Type Indicator® (MBTI®) personality Types, Retrieved from
The history of the MBTI® assessment, Retrieved from









Хавсралт
Хүний хэв шинжийн хэмжүүр[27]
Асуулга Судалгааны Хуудас
1.        Судалгаанд оролцогчийн ерөнхий мэдээлэл
Хүйс:    а. эр               б. эм                     
Хэддүгээр курс[28]: .............................................
Төгссөн сургууль:   а. Нийслэлийн ЕБС-ийн .... дугаар сургууль
                                  б. ...........аймгийн ...... сумын ..... дугаар сургууль
Суралцаж буй мэргэжил[29]:                                                  
Харьяалагддаг сургууль[30]:   
2.        Судалгааны асуулт
Та дараах хос өгүүлбэрийн алийг нь илүүд үзэх вэ? Нэгийг нь нөгөөгөөс нь хэрхэн илүүд үзэж байгаагаа тус бүрт нь 0,1,2,3,4,5 тооны аль нэгийг “оноосон 2 тооны нийлбэр нь 5” байхаар оноож илэрхийлнэ үү. Хэрэв та, жишээ нь, эхний өгүүлбэр ()-ийн утгат 2-ыг оноосон бол сүүлийн өгүүлбэрт 5-2=3-ыг л харгалзуулсан байна.
1a.
Бусад хүн тухайн асуудлыг хэрхэн  үздэгийг мэдсний дараа шийдвэр гаргана.

1б
Бусадтай тухайн асуудлыг зөвлөлдөхгүйгээр шийдвэр гаргана.


2a.
Төсөөлөл эсвэл зөн (интуци)

Баримт  нотолгоо, нарийвчлал


3a.
Хүний талаарх шийдвэрийг нөхцөл байдлын шинжилгээ, боломжит мэдээлэлд тулгуурлаж гаргана.

Хүний талаарх шийдвэрийг  тухайн хүнийг мэдрэх мэдрэмж, түүний үнэ зүйл, хэрэгцээнд тулгуурлаж гаргана.


4a.
Хүнд амлалтаа хэрэгжүүлэхийг  зөвшөөрөх

Хүнийг тодорхой амлалтад хүчлэх


5a.
Үе үе чимээгүй ганцаараа байж юм бодох.

Үе үе бусадтай хамт байж, идэвхитэй, эрч хүчтэй байх.


6a.
Ажилд өөрийн сайн мэддэг, үр дүнтэй аргыг хэрэглэх.

Ажилд шинэ аргыг хэрэглэхийг бодох, оролдлого хийх.


7a.
Аливаа дүгнэлтийг сэтгэлийн хөдлөлгүй, алхам алхмаар хийсэн задлан шинжлэлээр гаргадаг.

Аливаа дүгнэлтийг тухайн хүний туршлага болон амьдралын талаарх өөрийн итгэл үнэмшил, мэдрэмжид үндэслэн гаргадаг.


8a.
Ажлыг хийж дуусгах хугацааг тодорхой тавихаас зайлсхийх чадвартай.

Ажлыг хийж дуусгах хугацааг тодорхой тавьж түүнийг хатуу дагадаг.


9a.
Хэсэг ярьсныхаа тэр даруй эргэцүүлдэг.

Чөлөөтэй ярьж харин хожмоо эргэцүүлдэг.


10a
Боломжийг хайх

10б
Бодит байдлыг харах




11a
Ухааралтай хүн

1
Мэдрэмжтэй хүн


12a
Шийдвэр гаргахын өмнө болон дараа нь байж болох тохиодлыг авч үздэг.

1
Зайлшгүй мэдээллийг авсны дараа хэсэг хугацаанд эргэцүүлж, шийдвэрийг эргэж буцалтгүйгээр хурдан хийдэг.

1
Бусдын олж хараагүй дотоод бодол, мэдрэмж

1
Бусад нэгдэхүйц ажиллагаа, үйл явдал

14а
Хийсвэр, онол

1
Тодорхой, бодит






15a
Мэдрэмжээ таньж хянахад бусдад туслах

1
Учир шалтгаантай шийдвэр хийхэд  бусдад туслах


16a
Өөрчлөлт, сонголтод нээлттэй байх

1
Таамаглах, урдаас мэдсэн байх


17a
Өөрийн дотоод бодол, мэдрэмжтэйгээ бага  харьцдаг.

1
Өөрийн дотод бодол, мэдрэмжтэйгээ чөлөөтэй харьцдаг.


1
Бүхлээр харах

1
Тодорхой баримтад түшиглэх


19a
Шийдвэртээ зөн, итгэлийг хэрэглэх

19б
Шийдвэрт өгөгдөл, задлан шинжлэл, учир шалтгааныг хэрэглэх


20a
Эргэцүүлэлдээ түшиглэн урдаас төлөвлөх

20б
Төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн өмнө зайлшгүй байдал бий болоход дахин төлөвлөлт хийх


21a
Өмнө уулзаж байгаагүй хүмүүстэй уулзах

21б
Сайн мэддэг 1-2 хүнтэй л байх


22a
Санаа

22б
Баримт

23а
Итгэсэн итгэл

23б
Нотлогдсон дүгнэлт






24a
Хийхээр төлөвлөсөн зүйлээ төлөвлөж, хуваарийг чандлан баримтлах.

24б
Төлөвлөгөө, хуваарийг тэр бүр хийддэггүй, баримталдаггүй байх


25a
Өмнө хэлэлцэж байгаагүй шинэ асуудлыг хамт олноор хэлэлцүүлэхэд цаг гаргана.

25б
Асуудлыг өөрийнхөөр шийдэж, үр дүнг бусадтай хуваалцана.


26a
Хийх зүйлээ нягт нямбай төлөвлөж хэрэгжүүлнэ.

26б
Төлөвлөлт хийдэг ч тэр бүр түүнийг баримталдаггүй.


27a
Учир шалтгаанаар ойлголцдог хүмүүстэй ажиллах, амьдрах

27б
Мэдрэмжээрээ харилцдаг хүмүүстэй ажиллах, амьдрах


28а
Тухайн эгшинд хийх ёстой зүйлээ шууд л хийх.

28б
Хийхээсээ өмнө хийх зүйлээ сайн судалж мэдэх.


29а
Олны анхааралд өртөхийг  чухалчлах

29б
Олны анхааралд өртөхгүй байхыг чухалчлах


30a
Бодит байдалд байдаггүй зүйлийг ургуулан бодох.

30б
Бодит байдлыг зохимжтой эсэхийг шалгаж үзэх.


31a
Сэтгэл хөдлөл бүхий нөхцөл байдал, хэлэлцүүлэг, киног мэдрэх

31б
Нөхцөл байдлыг задлан шинжлэх


32a
Уулзалтыг урьдаас төлөвлөсөн цагт нь эхлэх

32б
Уулзалтыг бүх хүн тааламжтай, бэлэн болох цагт эхлэх.




[1]Ц.Лувсандорж (МБУС), Б.Оюун-Эрдэнэ (МБУС), Я.Мөнхсайхан (МБУС), Б.Энхтуяа (МБУС), Р.Сарангэрэл (HХУС), Д.Баярлах (УБТС), Г.Батцэцэг (УБТС), Д.Цэдэвсүрэн (МБУС), Б.Норовсүрэн (МБУС), Г.Уранчимэг (МБУС), Б.Алтанчимэг (СӨБ), Д.Амартүвшин (БС), Ш.Жаргалсүрэн (МБУС), Б.Галбадрах (УБТС)
[2] psychology
[3] Hippocrates
[4] body fluids-humors
[5] De temperamentis
[6] temperare. Латин хэлний энэ үг “холих” гэсэн утгатай. Энэ үгнээс темперамент (temperament) гэсэн үг үүссэн.
[7] phlegmatic (cold/wet)
[8] choleric (hot/dry)
[9] sanguine (hot/wet)
[10] Melancholic (cold/dry
[13] Immanuel Kant
[17] Raymond Cattell
[18] Katharine Briggs
[19] Isabel Myers
[20] Keirsey
[21] rational
[22] idealist
[23] аrtisan
[24] guardian
[25] Хоган, Чампагн (Hogan and Champagne) нарын сайжруулсан хувилбар
[26] typology
[27] Personal style inventory (measure or personal test or personal style questionnaire). Крайг Хоган, Давид Чампагн нарын бүтээсэн хүний хэв шинжийн хэлбэрийг илрүүлэх энэхүү хэмжүүр, хэрэгсэл нь Карлын ангилалд үндэслэж боловсруулсан Изабел Миерийн сорилын сайжирсан хувилбар болно.
[28]  Жишээ нь, математикийн 1 дүгээр курс гэж бичнэ.
[29] Жишээ нь, математикийн багш гэж бичнэ.
[30] Жишээ нь, МУБИС-ийн Математик, Байгалийн Ухааны Сургууль гэж бичнэ.

No comments:

Post a Comment