БОЛОВСРОЛЫН
ЧАНАРЫГ УХААРАХ АСУУДАЛД:
Xарьцуулж хөөрөх үү, хэмжиж үнэлэх үү?
Ц.Лувсандорж, Л. Даваажаргал
Оршил
“Боловсролын чанар” гэж том, жижиггүй
ярина, янз янзаар л хөөрнө. Түүнийг огт болохгүй байна, онохгүй байна,
тааруу байна гэж шүүмжилдэг нь байхад бас болж болж байна, нийцэж байна, таарч
байна гэж хөхүүлэн дэмждэг нь бий. Мөн шүүмжилдэггүй ч, бас хөхүүлэн дэмждэггүй
нь ч байх. Эндээс, “боловсролын чанар нь олон
янз юм уу, эсвэл бодол, ухаарал нь түмэн янз байна уу” гэсэн асуулт урган гарах нь зүй ёсны хэрэг болой.
Боловсролын чанарын мөн чанар нь түмэн янз биш юм угтаа, гагцхүү түүний
шинж чанар нь олон янз. Олон янзын шинж чанарт төөрч хууртсан нь түүнийг олон янзаар хэмжинэ гэх, бас харьцуулж үнэлнэ гэж хөөрөх. Харин түүний мөн чанар, ганц чанарыг ухаарсан
нь түүнийг ганц л янзаар хэмжинэ, тэгэж үнэлнэ
гэх. Аль илүү ухаарал
вэ,ер нь?. Харьцуулж хөөрөх үү, хэмжих үнэлэх үү?
Иймэрхүү асуултад ардын гэнэн хандлагаар шууд л “тийм эсвэл үгүй” гэж хариулж мунгинах нь
түмний дунд их түгээмэл байх. Шийдлийг
ингэж хийх нь амар авч учир шалтгаан багатай, алдаа ихтэй байх. Учир нь,
алдаагүй шийдэл ухаарал, эргэцүүлэл, үндэслэл, нотолгоо их шаарддаг.
Үгийн утгыг мэдвэл ертөнцийн төөрөгдлийн тэн хагасаас нь сална (Р.Декарт). Тэгэхээр
“боловсролын чанар” хэмээх энэ хэллэгийн утгыг ухаарч барьснаар л боловсролын чанар, үнэлгээнд оршиж буй
түмэн төөрөгдлийн тэн хагасаас салж
болох нээ.
1.
Боловсролын чанарын олон утга, олон хэмжээс
Боловсролын чанарын язгуур утгад ойртохын тулд энэ хэсэгт
эхлээд “чанар, боловсрол” гэсэн үг хэллэг, ухагдахууны шинж чанар, мөн чанарыг
барьж, эцэст нь холбоос үгийн утгын байгуулалтыг хийх замаар түүний язгуур шинжийг
таньж, утгын хүрээг байгуулж хэмжих хэмжээсийг тогтооно.
1.1. Чанарын язгуур шинж, утга
Чанар гэдэг энэ үгийн язгуур утга, мөн чанарыг нэг мөр
барихад нэн амаргүй ч, харин шинж чанарыг нь онцгойлж тодорхойлсон янз янзын
утга, олон тооны тодорхойлолтыг олоход хэцүү биш.
Чанар бол үнэт зүйл (Feigenbaum, cited in Chen
&Tam 1997); сайн нь (Peter
& Waterman, cited in Chen &Tam 1997); хэрэгцээнд нийцсэн байдал (Juran & Gryna,
cited in Chen &Tam 1997),
тодорхой шаардлагыг хангасан байдал (Gilmore, cited in Chen
&Tam 1997); дутагдал гаргахгүй
байдал (Crosby,
cited in Chen &Tam 1997); хэрэглэгчийн
сэтгэл ханамж ((Parasuranman et al., cited in Chen &Tam 1997); соёл; хамаарал; латент
хувьсагч, конструкц (Luvsandorj 2009).
Чанарыг түүний шинж чанараар нь энэ мэтээр олон талаас нь
тодорхойлж болно. Эдгээр утга, тодорхойлолт бүхэн чанарын утгыг барих, түүнийг
хэмжих хэмжээсийг тогтооход ач холбогдолтой байдаг.
Чанарыг шулуун мэтээр дүрслээд түүний тодорхойлолт бүхнийг
уг шулууны дагуу бичье. Ингэхэд тодорхойлолт бүхний язгуур утга нь уг шулууны
дагуу бичигдэнэ (Зураглал
1).
Зураглал 1: Чанарын утгын шугам
Үнэт
зүйл
|
Сайн нь
|
Хэрэгцээнд нийцсэн байдал
|
Тодорхой шаардлагын хангасан байдал
|
Дутагдал гаргаагүй байдал
|
Хэрэглэгчийн сэтгэл ханамж
|
соёл
|
Латент хувьсагч буюу
конструкц
|
Энэ дүрслэлийг чанарын утгын шугаман дүрслэл, уул
шулууныг чанар шугам гэж нэрлэж болно.
1.2. Боловсролын язгуур шинж, утга
Боловсролын талаар олон янзын тодорхойлолт, утга
байдаг. Боловсрол бол үйлчилгээ; үйлдвэрлэл (оролт, үйл явц, үр дүн); үнэт цэнэ, үнэт зүйл; өөрчлөлтөд бэлтгэх нийгмийн инстутитчлэл; нийгмийн
үргэлжлэлийг хангах хэрэгслэл (John Dewey, 1966); тусгаар тогтнолын баталгаа (Лувсандорж. Ц, Мөнхжаргал.Ц 2010);
үнэт зүйл, хүний эрх, cоёл (UNESCO, 2005) (Зураглал
2).
Зураглал 2: Боловсролын
утгын шугам
Үнэт
зүйл
|
Сайн нь
|
Хэрэгцээнд нийцсэн байдал
|
Тодорхой шаардлагын хангасан байдал
|
Дутагдал гаргаагүй байдал
|
Хэрэглэгчийн сэтгэл ханамж
|
соёл
|
Латент хувьсагч буюу
конструкц
|
Боловсролын судалж түүний шинж чанарыг улам таних тусам
түүнд дээрхи мэт утгыг нэмж болдог.
Боловсролыг шулуун мэтээр дүрслэвэл дээрхи тодорхойлолт
бүхнийг уг шулууны дагуу бичиж болно.
Өөрөөр хэлбэл, боловсролыг үзэх тодорхойлолт бүхэн уг шулууны дагуу утга
авч байна. Энэ дүрслэлийг боловсролын
утгын шугаман зураглал, уул шулууныг боловсролын утгын шулуун гэж нэрлэж бас болно.
1.3. “Боловсролын чанар” хэллэгийн утгын байгуулалт, олон
утга, олон хэмжээс
“Боловсролын чанар” хэллэгийн утгыг чанар, боловсрол гэсэн утгын огтолцлол,
солбилцлол дор төсөөлж болно. Өөрөөр хэлбэл, чанарын болон боловсролын шугамын
огтлолцолоор загварчилан хайж болно (Хүснэгт)
Хүснэгт: Боловсролын чанарын утгын дүрслэл
Чанарын утгын шугам
|
||||||||||
Латент хувьсагч буюу конструкци
|
||||||||||
соёл
|
||||||||||
Хэрэглэгчийн сэтгэл ханамж
|
||||||||||
Дутагдал гаргаагүй байдал
|
||||||||||
Тодорхой шаардлагын хангасан
байдал
|
||||||||||
Хэрэгцээнд нийцсэн байдал
|
||||||||||
Сайн нь
|
||||||||||
Үнэт зүйл
|
||||||||||
Үйлчилгээ
|
Үйлдэрлэл
|
Үнэт зүйл
|
Өөрчлөлтөд бэлтгэх
Хэрэгслэл
|
Нийгмийн үргэлжлэлийг хангах хэрэгслэл
|
Тусгааар тогтнолын баталгаа
|
соёл
|
Латент хувьсагч буюу
конструкц
|
|||
Боловсролын утгын шугам
|
Боловсролыг үйлчилгээ, чанарыг хэрэглэгчийн хэрэгцээ
хангасан байдал хэмээн үзбэл боловсролын чанар хэрэглэгчийн хэрэгцээг хангах
үйлчилгээ мэт харагдана. Боловсролын
чанар гэдэг үйлчилгээний чанар, түүний хэмжээс нь хэрэглэгчийн сэтгэл ханамж
болж байна.
Боловсролыг үйлдвэрлэл, чанарыг сайн нь хэмээн үзбэл,
боловсролын чанарын утга хамгийн сайныг хийсэн байх болж үзэгдэнэ. Өөрөөр
хэлбэл, боловсролын чанар үйлдвэрлэлийн чанар, түүний хэмжээс нь оролт, үйл
явц, гаралтын элемент болох юм.
Боловсролыг үйлчилгээ хэмээн үзэж, чанарыг шаардлагыг хангасан байдал хэмээн
үзбэл боловсролын чанар бол шаардлагад нийцсэн үйлчилгээ мэт харагдана. Өөрөөр
хэлбэл, боловсролын чанар бол стандарт шаардлага хангасан байдал, түүний хэмжээс
нь шаардлагын хангасан эсэхийн шалгуур болно.
Боловсролыг үйлчилгээ; үйлдвэрлэл; хэрэгслэл; соёл; үнэт
зүйл хэмээн үзээд чанарыг латент хувьсагч, конструкц хэмээн үзбэл боловсрол
чанар олон хувьсагч, олон хүчин зүйлээс
хамаарах үйлчилгээний үр дүн болж харагдана.
Энэ мэтээр байгуулалт хийх замаар боловсролын чанарын
олон утга, олон янзын тодорхойлолтыг олж харж, тайлбарлаж болно.
Мөн түүнийг хэмжих хэмжээс, улмаар хэмжих хэрэгслэлийг
бүтээх аргачлалын олж харж болдог.
2. “Боловсролын чанарын хэмжилт
Боловсролын чанар олон янзын утга, олон тодорхойлолттой
юм. Ийм учраас түүний хэмжилт нь олон хувьсагчийн олон утгаас хамааралтай
байдаг. Өөрөөр хэлбэл, боловсролын чанар
бол олон хувьсагчийн олон давхар хамаарал юм.
(Диаграмм)
Диаграмм: Боловсролын чанарын хэмжих загварын нэгэн жишээ
Боловсролын чанарт нөлөөлөх хувьсагч бүрийг тогтоож утгын
онож хэмжиж, хамаарлыг онож тооцох замаар л боловсролын чанарыг бодиттой үнэлж
болно. Гэвч энэ нь танин мэдэхүйн ч хувьд, математикийн боловсруулалт хийх арга
хэрэгслэлийн хувьд тийм хялбар биш.
Боловсролын чанар
олон хувьсагчаас нь заавал шугаман хамааралтай байх нь огт албагүй ч, танин
мэдэхүйн одоогийн түвшинд боловсролын чанарыг бид хамаарлыг бүтцийн
тэгшитгэлээр илэрхийлж, боловсруулалтыг SPSS болон АMOSH зэрэг программаар боловсруулах хэмжээнд л хэмжин үнэлж
чадаж байна.
Үүнийг математикийн боловсролын чанарыг 4 ангийн түвшинд
хэмжиж үнэлсэн нэг жишээг “ Монголын
математикийн боловсролын чанар нөлөөлж буй хүчин зүйлийн судалгаа, Боловсролын
Мастер горилсон тезис, 2010, Аделайдын Их сургууль, Австрали (Luvsandorj.Ts,
2010) ажлаас тодруулж үзэж болно.
Дүгнэлт
Боловсролын чанарыг олон янзаар тодорхойлж, түүнд олон
янзын утга оноож болно. Түүний энэ олон утга, олон тодорхойлолтыг чанар болон боловсролын олон утга, агуулгаас
гарган тайлбарлаж болно. Эдгээр олон утга, тодорхойлолтоос дотроос “боловсролын
чанар бол олон хувьсагчаас хамаарсан олон давхар хамаарал, конструкц” гэсэн
утга, тодорхойлолт судалгаанд өргөн хэрэглэж байна.
Боловсролын чанар олон утга, тодорхойлолтой байдаг шигээ
олон хэмжээстэй конструкци. Иймд боловсролын чанарыг хэмжинэ гэдэг нь олон
хувьсагчийн утгын онож хэмжиж, олон давхар хамаарлыг онож тооцно гэсэн үг.
Боловсрол судлалын эдүгээ цагийн ололтын хүрээнд
боловсролын чанарын давхар хамаарлыг шугаман болгон хялбарчилж, нөлөөллийн
хамаарлыг бүтцийн тэгшитгэлээр илэрхийлэн боловсруулалтыг SPSS,
AMOSH зэрэг программаар хийж байна. Чанарын хэмжилт эдүгээ цагт ийм л түвшинд
байна.
Боловсролын чанарыг иймд харьцуулж хөөрөх биш, харин
хэмжиж үнэлнэ. Тэгэж байж чанарын үнэлгээ хуурмаг бус биш бодит болно.
Ном зүй
Англи хэлээр:
Cheng, Y.C.
& Tam, W.M 1997, Multi-models of quality in education, Quality Assurance in Education, vol.5, no.1, pp.22-31.
Luvsandоrj.
Ts 2010, Towards examining relationships between factors affecting student
achievement as a measurable indicators of education quality in Mongolia, Master
thesis, Adelaide South Australia, p 78.
Pigozzi, M 2004,
The 10 dimensions of quality in education,
research paper presented at the meeting of Resource pack of curriculum
development, Tokyo, UNESCO.
UNESCO 2005, EFA
Global Monitoring Report, Paris, pp.27-31.
htt://portal.unesco.org/education/en/ev.php-URL_ID.
Монгол хэлээр:
Лувсандорж.
Ц, Мөнхжаргал. Ц 2011, Боловсролыг Кембрижчилэх нь ухралт
мөн харин урвалт уу (эссэ), http://undesniibolovsrol.blogspot.com,
No comments:
Post a Comment