Tuesday, September 24, 2013

"Асуудал, шийдэл, арга зам" семинарын хөтөлбөр



АСУУДАЛ, ШИЙДЭЛ, АРГА ЗАМ”
ИХ СЕМИНАРЫН ХӨТӨЛБӨР

1.    Товч танилцуулга

Хаана:
Математик-статистикийн сургууль,

МУБИС-ийн хичээлийн В байр, тавдугаар давхар, 511 тоот өрөө


Хэзээ:
Эхлэх цаг:   12.30
Дуусах  цаг: 13.30
Өдөр: 2 долоо хоногт нэг удаа
Хамрах хүрээ

Математикийн дидактик, боловсрол судлалын чиглэлийн судлаач, магистрант, докторант
Багш бэлтгэдэг их дээд сургууль, коллежийн дидактикийн багш
Математикийн арга зүйч: Боловсролын хүрээлэн
                                             Аймаг, дүүргийн БСГ
                                            Сургуулийн арга зүйн зөвлөл
БШЯ-ны  агуулга, сурах бичиг, үнэлгээний бодлого хариуцан мэргэжилтэн
ЕБС-ийн математикийн арга зүйч, багш
Зохион байгуулагч:
Математик боловсролын тэнхим
Удирдагч:
Ц.Лувсандорж, доктор, дэд профессор


Холбоо барих:
 Утас: 324003, 95675629; и-майл: ikhseminar@gmail.com


 
1.     Их семинарын үндэслэл, хэрэгцээ, шаардлага

Математикийн дидактик, боловсрол судлалын мэргэжил нэгт нөхөд-бүл бидний өмнө тулгарч буй асуудал олоон байна.
“Сурах бичиг мурих бичиг болжээ”; “математик мангас хичээл болжээ”; “сургалт нь хуурмаг, үнэлгээ нь худал” гэх зэрэг нийтийн шүүмжлэл  нилээд байхад “математикийн сургалтын чанар муу”; “математикийн багшийн чанар тааруу”  гэх зэрэг албаны бодит дүгнэлт ч олоон байна. Цаашилбал, математикийн багш, ер нь бидний ажил, амьдралын талбар, боловсролын салбарын нэр хүнд ч унаж мэдэх нь. 
Тулгарч буй энэ мэт асуудлыг шийдвэрлэхэд мэргэжил нэгт нөхөд, бүлийн ойлголцлол, зөвшилцлөл нэн чухал байдаг.   Эхлээд бүлээрээ хэлэлц, эцэст нь бүгдэд хүргэ. 
Ийм ухаарлаар хандаж байж хамтран эзэмшиж буй үнэт зүйл, соёлоо хамгаална,  ажиллаж  буй талбар, салбараа хөгжүүлнэ.
Мэргэжил нэгт нөхөд, мэргэжлийн бүлийн зөвшилцлөл, ойлголцлолоор л мэдлэггүйн хийх алдаа багасгаж, үндэслэлгүйн хийх  оноогүй бодлогыг илт зогсоож чадна.   
Математикийн дидактик, боловсролын судлалын бүлийн ойлголцлол, зөвшилцлийн хүрээг тэлэх, улмаар ийм зөвшилцлөл, ойлголцлолыг бүтээх арга, механизм, соёлыг бий болгох нь иймд энэ цагийн бодит нэгэн хэрэгцээ шаардлага болж байна.   
Энэхүү хэрэгцээ, шаардлагыг үндэс болгон асуудлыг дэвшүүлж, мэргэжлийн түвшинд нээлттэй хэлэлцүүлэг хийх боломжийг бий болгох, улмаар аажимдаа мэргэжил нэгт нөхөд, бүлийн дунд зөвшилцөл, мэргэжлийн нэгдмэл ойлголцлол бий болгох, улмаар судалгааны ажлыг чанаржуулж математикийн боловсролын бодлогыг оновчлоход хувь нэмэр оруулах үүднээс энэхүү их семинарыг зохион байгуулж байна.

2.   Их семинарын зорилго

    “Асуудал, шийдэл, арга зам” сэдэвт энэхүү их семинарын зорилго нь тулгарч буй асуудлыг дэвшүүлэх, шийдлийн хувилбарыг хэлэлцэх, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлох, математикийн дидактикч, боловсрол судлалын мэргэжил нэгт  нөхөд-бүлийн дунд мэргэжлийн зөвшилцлөл, ойлгоцлолыг бий болгох, судалгааны ажлын чанар, үр өгөөж, соёлыг дээшлүүлэх, математикийн боловсролын бодлогыг оновчлоход мэргэжлийн хувь нэмэр оруулахад оршино.

1.    Их семинараар 2013-2014 оны хичээлийн жилийн нэгдүгээр хагаст хэлэлцэх сэдвийн жагсаалт, хуваарь
                         (урьдчилсан байдлаар)

д/д
  Сэдэв
Хугацаа
Илтгэгч, хөтлөгч
1


Боловсролын чанар:  
харьцуулж хөөрөх үү, хэмжиж үнэлэх үү?
2013. IX. 20
Ц. Лувсандорж
Л.Даваажаргал
2
Боловсролын шинэчлэл: авьяас уу, зүтгэл үү?
2013.X. 4
Ц. Лувсандорж
Э.Чойсүрэн


3
Арга зүйн хөгжил:
аргалах уу, аргадах уу?
2013.X. 18
Ц. Лувсандорж
Т.Ганбаатар


4
Шалгалт, үнэлгээ:
үйл явц үү, үр дүн үү?
2013.XI. 1
Ц. Лувсандорж
Э.Чойсүрэн


5
Сайн багшийн шинж:  
хуяг уу, багш уу?
2013.XI. 15
Ц. Лувсандорж
Г.Оюунсайхан


6
Cурах бичгийн хөгжил:
мурих уу, сургах уу?
2013.XI.29
Ц. Лувсандорж
Т.Ганбаатар


7
Их сургуулийн сургалт:
Педагогик үү, Андрагоги үү?
2013.XII.13
Ц. Лувсандорж
Л.Даваажаргал


2.    Их семинарын зохион байгуулалт

2.1.       Их семинарын бэлтгэл: Их семинарт оролцох урилга, зарыг холбогдох байгууллага, хувь хүнд хичээлийн жилийн эхэнд хүргүүлнэ.  Оролцох байгууллага, оролцох төлөөллийн жагсаалтыг урьдчилан гаргаж шаардагдах бэлтгэлийн хангана.  

2.2.       Их семинарын явц: Хэлэлцэх үндсэн сэдвээр илтгэлийг тект болон ппп (ppp)-хэлбэрээр урьдчилан бэлтгэнэ, цахим хэлбэрээр тарааж болно. Семинарын хэлэлцүүлэгээр тэмдэглэл хөтлөнө. Семинарыг дараах байдлаар явуулна:
-        Үндсэн мэдээлэл- 20 минут
-        Хэлэлцүүлэг, ярилцлага-55 минут
-        Дүгнэлт, зөвлөмж- 15 минут





3.   Их семинарын үр дүн, өгөөж

Их семинарыг ийнхүү явуулснаар дор дурдсан үр дүн гарч, үр өгөөж ирнэ:

-       Мэргэжил  нэгт нөхөд, бүлийн дунд тулгамдаж буй асуудлаар мэргэжлийн нэгдмэл ойлголт, ойлголцлол бий болно. Ингэснээр уг асуудлаар зөвшилцөлд хүрэх үндсэн нөхцөл бүрдэнэ

-       Математикийн дидактик, боловсролын чиглэлээр хийх судалгааны ажлын чанар, чансаа сайжирна. .Ингэснээр бодлогын судалгааны үндэс сайжирна. Бодлого судалгааны үндэстэй болох нөхцөл бүрдэнэ.

-       Хичээлийн жилийн эцэст их семинараар хэлэлцсэн илтгэл, хэлэлцүүлэгийн тэмдэглэл, зөвлөмжийг эмхэтгэж холбогдох байгууллагад хүргүүлнэ. Ингэснээр математикийн боловсролын чиглэлээр ажиллаж байгаа байгууллагын хамтын ажиллагаа өргөжинө, ажлын уялдаа холбоо сайжирна.



                                   МАТЕМАТИК БОЛОВСРОЛЫН ТЭНХИМ
 

No comments:

Post a Comment