БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТЫН ЧАДАМЖИД
СУУРИЛСАН
ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ, БҮТЭЦ, ЗОХИОМЖ, БОЛОВСРУУЛАХ АРГАЧЛАЛ, ЗӨВЛӨМЖ
Ц.Лувсандорж, МУБИС
Удиртгал
Хүний хөгжлийн хэрэгцээ,
шаардлага, өнгө аястай уялдан багшлах ажлын агуулга, хэлбэр өөрчлөгдөн хөгжсөөр
иржээ. Манай эрины өмнөх V зуунаас манай эрины эхэн
хүртэл үед харилцан ярилцах нь багшийн бусдаас ялгагдах гол чадвар болж байсан
бол манай эрины эхнээс XVI зуун хүртэл үед дагуулан ажиллаж, ээлж өгөн дурайлгах
хийлгэх үйл нь[1] багшийн
ажлын арга барилд илүү их байр суурийг эзлэж байв. Манай эрины XVII зууны үеэс суралцах хүний тоо илт олширсноос улбаалж
бүлгээр сургах арга сургууль, боловсролд гүнзгий нэвтрэн, улмаар “бүлгээр сургах арга зүй буюу уламжлалт педагогикийг[2]
эзэмшсэн байх нь” багшийн ажлын үндсэн хэмжээсийн нэг болж ирэв. Шинжлэх ухаанч хандлага танин мэдэхүйн бүхий
л салбар нэвтэрсэн XIX зууны эхэн үеэс XX зууны дунд хүртэл үед “ангид хийх бүхий л шийдлийг хүүхдийн талаарх шинжлэх ухааны мэдлэгээс
гаргаж байх нь”[3]
багшийн ажил, түүний чадварт тавигдах нэгэн гол шалгуур болсон байв. Шинжлэх
ухаанч хандлагын бүтэлгүйдэл, мөн мэдээлэл, технологийн хурдац, хөгжлийн өнгө
аясаас улбаалан 2000 оноос хойш “багшлах нь ажил тул түүнийг үүрэгчилж,
ажилбарчилж, алхамчилж болно. Иймд багшийн мэргэжлийн чадамжийг тогтоож болно”
гэсэн үзэл хандлага гарч, улмаар “багш мэргэжлийн чадамжтай байх нь”[4]
багшийн ажил, түүний чадварын хэмжээс болсон төдийгүй тэр ажлын байрны гол шаардлага
болж эхлэв (Gouvernemnet
du Quebek, Ministere de I Education, 2002, p 25-28)[5]. Багшийн ажлын агуулга, хэлбэрийн түүхэн өөрчлөлтэй уялдан багш бэлтгэх
сургалтын хөтөлбөр ч мөн агуулга, хэлбэр, ур хийцээрээ өөрчлөгдсөөр, шинэчлэгдсээр, хөгжсөөр иржээ.
“Мэдлэгтэй хүн түүнийгээ чадвар болгон хэрэглэж чадна” гэсэн итгэл үнэмшилд тулгуурлан багшийг мэдлэг төвт
сургалтын хөтөлбөрөөр бэлтгэж ирсэн түүх байхад мэдлэгийг хэрэглээ болгох арга
ухаанд сургахад чиглэсэн чадварт суурилсан сургалтын хөтөлбөрөөр түүнийг
бэлтгэж байсан үе бас бий. “Төгсөгч
ажилтай болсон байх” шалгуур нь их дээд сургуулийн сургалтын чанарын бодит
хэмжүүр болж байгаатай уялдан багшийг хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ, ажлын
байрны бодит шаардлагыг хангах мэдлэг,чадвар, хандлага (чадамж[6])-д суурилсан сургалтын хөтөлбөрөөр бэлтгэж байгаа үе
ч мөн байна. Багшийг бэлтгэх сургалтын хөтөлбөрийн түүхэн
хөгжлийн явцад бий болсон эдгээр хандлага, шийдлийн аль нь ч л өөртөө давуу бөгөөд сул талтай байх.
Их мэдлэгийг гүнзгий
эзэмшсэн багш аливааг өргөн харж, эргэцүүлэх боломж ямагт өндөр байдаг нь
мэдлэг төвт сургалтын хөтөлбөрийн нэгэн давуу тал бол мэдлэгээ ажлын байрны
чадвар болгон хувиргахад багшаас багагүй цаг хугацаа, туршлага, тасралтгүй
зүтгэл шаардагдахад хүргэж байдаг нь түүний бодит нэгэн сул тал юм. Мэдлэгээ
хэрэглэх ур ухааныг оюутанд эзэмшүүлж байгаа нь чадварт суурилсан сургалтын
хөтөлбөрийн нэгэн давуу тал бол мэдлэгийг хэрэглээ болгоход төгсөгч болон багш
бэлтгэх сургуулиас харьцангуй их хугацаа, хөрөнгийг шаардахад хүргэж байдаг нь
түүний бодит нэгэн сул юм. “Төгсөгчдөд
ажилтай болгоно” гэж амлан, түүндээ бодит ажлын байрны бодит шаардлага, үүрэг,
ажилбарын чадамжийг эзэмшүүлж хүрч
байгаа нь чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн үндсэн давуу тал бол харин
ажлын байрны шаардлага, чадамжид
өөрчлөлт орох бүрт багш мэргэжил дээшлүүлэх зайлшгүй байдалд орж, эдийн
засгийн зохих хүндрэлийг мэдэрч байдаг нь түүний бодит нэгэн сул мөн.
Багш бэлтгэхдээ
сургалтын хөтөлбөрийн ямар хэлбэрийг сонгох, мөн ямар арга замаар хэрэгжүүлэх нь
боловсролын бодлогын шийдэл юм. Багш бэлтгэх бодлогын шийдлийн аль ч хувилбарын
талаар хүн төрөлхтөн одоо хуваалцах бодит
туршлага, хэрэглэх ухаалаг арга, ашиглах хялбар аргачлалтай болжээ. Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр,
стандартыг боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх чиглэлээр гэхэд л манай улсын
мэргэжилтэн, багш, судлаачид Америкийн Нэгдсэн Улсын Мянганы Сорилтын Сангийн буцалтгүй тусламжаар урт хугацаанд хэрэгжсэн
“Мэргэжлийн боловсрол, сургалтын чадамжид суурилсан шинэчлэл” төслийн хүрээнд олон орны арвин туршлага,
нарийн ур ухаан, аргачлалыг олж эзэмшин хэрэглэж туршсан байх (ММСА, 2013)[7].
Энэхүү мэдээллийн үлдсэн
хэсэгт чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн онцлог, бүтэц, зохиомж, арга
зүй, аргачлалын талаар товч толиулж,
эцэст нь багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийг чадамжид суурилан боловсруулах аргачлал, зөвлөмж,
бүтэц, зохиомжийн нэгэн хувилбарыг танилцуулна.
1. Сургалтын чадамжид суурилсан хөтөлбөрийн онцлог
Мэргэжилтэн, ажилтанг
хөдөлмөрийн зах зээлийн бодит хэрэгцээ, ажлын байрны бодит шаардлагад нийцүүлэн
бэлтгэхэд чиглэсэн сургалтын хөтөлбөр нь суралцагчдад тухайн мэргэжлийн ажлын
байрны үүрэг, ажилбар, алхамуудыг төвөггүй хийхэд шаардагдах тодорхой мэдлэг,
чадвар, хандлага цогц (чадамж)-ыг юуны
өмнө эзэмшүүлж дадлагажуулахад чиглэнэ.
Язгуур энэ шинжээрээ чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр нь дараах
үндсэн онцлогтой:
-
Сургалтын хөтөлбөр, түүний хэрэгжилт нь тухайн ажил
мэргэжлийн талаар бодлогын шийдвэр гаргагч, ажил олгогч, мэргэжилтэн бэлтгэгч
байгууллагуудын хоорондын нягт хамтын ажиллагаа, ойлголцол, зөвшилцөл, түншлэлд[8]
суурилсан байх,
-Хөтөлбөр бүхэлдээ
тухайн ажил мэргэжлийн чадамжийн стандарт, чадамжийн тогтолцоонд үндэслэгдсэн
байх,
-Хөтөлбөрийн хэрэгжилт
нь суралцагчдад тухайн мэргэжлийн ажлын байрны үүрэг, ажилбар, алхмыг гүйцэтгэхэд
шаардагдах мэдлэг, чадварыг эзэмшүүлж, хандлагыг төлөвшүүлэх чиглэгдэж, ажил байранд
дадлагажсан байх,
-Ажлын байрны чадамжийн
нэгжийн бодит гүйцэтгэлээр суралцагчийг үнэлэх,
-Хөтөлбөрийг ажлын
байрны шаардлага, үүрэг, ажилбарт гарсан өөрчлөлтийн дагуу тусган тасралтгүй
сайжруулж байх.
2. Сургалтын чадамжид суурилсан хөтөлбөрийн агуулга,
бүтэц
Сургалтын чадамжид
суурилсан хөтөлбөрийн агуулга нь бүхэлдээ тухайн мэргэжлийн чадамжийн
стандартад[9]
нийцэж, түүний бүтэц нь энэ нийцлийг хамгийн сайн харуулахад чиглэгдэнэ. Иймд
чадамжийн стандартад нийцэж, түүнийг хэрэгжүүлэх сургалтын чадамжид суурилсан
хөтөлбөр нь дараах бүрдэл хэсэгтэй байдаг (Болор-эрдэнэ, 2013, 63-р тал)[10]. Үүнд:
Бүрдэл
|
Агуулга
|
Чадамжийн багцийн нэр
|
Ажлын үүрэг, ажилбар, алхам задлан шинжлэлээр багцлагдсан багц чадамжийн
нэрийг бичнэ.
|
Чадамжийн код
|
Тухайн чадамжийн код нь тухайн мэргэжлийн түвшин, ангиллыг илтгэсэн байна.
|
Тухайн чадамжийн нэгжийн жагсаалт,
код
|
|
1.
........
|
Код:
|
2. ......
|
Код:
|
Энэ хэсгийн дараа
чадамжийн нэгж бүрийг дор дурдсан агуулгаар дэлгэрүүлж илэрхийлнэ. Үүнд:
1.Чадамжийн нэгж1-ийн нэр:
..........................
2. Чадамжийн нэгж 1-ийн код:.............................
3. Чадамж нэгж 1-ийн
тодорхойлолт:.............................................
(Энэхүү чадамжийн нэгжээр
тухайн ажлын ямар ажилбарыг гүйцэтгэхэд сургах гэж байгаа талаар товч
илэрхийлсэн байна)
4. Чадамжийн элементийн
жагсаалт: Чадамжийн элементийг жагсаах
бичих
5. Өмнө эзэмшсэн байвал зохих
мэдлэг, чадвар хандлага:............................
6. Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт:
........................................
Эзэмшсэн байх
мэдлэг:.........................
Эзэмшсэн байх
чадвар:............................
Төлөвшсөн хандлага:
............................
(Шалгуур үзүүлэлт шууд эхлэлтэй, төгсгөлтэй,
хэмжигдэж, ажиглагдахуй үйл байх. Ажлын ажилбарын алхам, чадамжийн нэгжийн элементтэй
уялдсан байх).
2.
Сургалтын чадамжид
суурилсан хөтөлбөрийг боловсруулах ерөнхий аргачлал
Ажил үүргээс тогтоно,
үүрэг ажилбараас бүрдэнэ, ажилбар алхамд хуваагдана.Энэ ухаарал нь ажлын
байранд шаардагдах чадамж, түүний нэгжийг тодорхойлох, улмаар чадамжид
суурилсан хөтөлбөрийг боловсруулахын тулгуур үндэс нь болдог. Энэ санааг дараах байдлаар хүснэгтлэн харуулж болно (Хүснэгт 2, Хүснэгт 3)[11].
Хүснэгт 2: Үүргийг
ажилбарчлал
Үүрэг
|
Ажилбар
|
|
|||
А1
|
A2
|
A3
|
…
|
||
B1
|
…………..
|
…….
|
…….
|
………
|
|
B2
|
………….
|
……….
|
……..
|
………
|
|
|
|
|
|
|
|
Ажилбар
|
Ажилбарын код:
|
|||||||
Ажилбарын агуулга, нэр:
|
||||||||
Алхам
|
1
|
2
|
3
|
4
|
5
|
|
|
|
Алхмаар хийгдэх үйл
|
......
|
......
|
......
|
.......
|
......
|
|
|
|
Мэдлэг
|
...
|
.....
|
......
|
......
|
......
|
|
|
|
Чадвар
|
.....
|
......
|
......
|
......
|
.....
|
|
|
|
Хандлага
|
.....
|
......
|
......
|
.......
|
......
|
|
|
|
Хэрэглэгдэхүүн
|
|
|
|
|
|
|
|
|
Сэдэв
|
.....
|
....
|
....
|
|
||||
Бүлэг сэдэв
|
.......
|
Ажлын үүрэг, ажилбар,
алхам, тэдгээрийг гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, чадвар, хандлагыг
тодорхойлоход хэрэглэдэг энэхүү шинжилгээг ДАКУМ (DACUM)[13] анализ гэж ярих нь бий.
Ажилбарын алхамд хийх
үйл чадамжийн нэгжийн элемент, ажилбар өөрөө чадамжийн нэгж, үүрэг нь харин багц
чадамж, чадамжийн багц болж тогтоогдох ерөнхий хандлага ДАКУМ анализаас
харагддаг. Мөн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэсэн нэгж хичээл нь
чадамжийн нэгж, түүний элементийг эзэмшүүлэх,
харин курс хичээл нь чадамжийн багцийг эзэмшүүлэх үүрэг хүлээж, хувь
нэмэр оруулах ерөнхий хандлага байгаа нь эндээс мөн ажиглагдана.
3.
Багш бэлтгэх сургалтын
чадамжид суурилсан хөтөлбөрийг боловсруулах ерөнхий арга зүй
Багш бэлтгэх сургалтын
хөтөлбөрийг чадамж суурилж өөрчлөн хөгжүүлэхэд зарчмын хувьд дор дурдсан алхмыг
хийж гүйцэтгэнэ. Үүнд:
-
Багшийн ажлыг үүрэгчлэх, үүргийг ажилбарчлах,
ажилбарыг алхамчлах, Өөрөөр хэлбэл, багшийн ажилд ДАКУМ анализ хийх,
-
Багшийн мэргэжлийн чадамжийг тогтоож, чадамжийн
нэгжийг ялгах,
-
Багшийн чадамжийн стандартыг[14]
боловсруулах, батлуулах,
-
Багшийн чадамжийн стандарт нийцүүлэн багшийн ажлын
байрны тодорхойлолт хийх,
-
Багш мэргэшлийн үндэсний түвшний хүрээг[15]
тогтоож батлуулах, үндэсний түвшинд мөрдүүлэх,
-
Багшийн
ажлын чанарын баталгаажуулалтын үндэсний тогтолцоог бүх талуудын оролцоотойгоор
бүрдүүлэх, батлуулах, хэрэгжүүлэх,
-
Багшийн чадамжийн стандарт, багшийн ажлын байрны
тодорхойлолтод нийцүүлэн багш бэлтгэх сургалтын чадамжид суурилсан хөтөлбөрийг
хичээл, эсвэл модуль тус бүрээр боловсруулах, хэлэлцэх, батлах, мөрдөх,
сайжруулах.
4.
Багш бэлтгэх сургалтын
чадамжид суурилсан хөтөлбөрийг боловсруулахад тулгарч
буй өнөөгийн гол бэрхшээл, сул тал
Багшийн чадамжийн
стандарт үндэсний түвшинд гараагүй байгаа нь багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийг
чадамжид суурилан шинэчлэхэд тулгарч буй бодит нэгэн бэрхшээл мөн. Энэхүү
бэрхшээл нь биднийг хөтөлбөр хийхийн тулд багшийн чадамжийг нарийвчлан шинээр тогтоох,
эсвэл, түүнийг ерөнхий байдлаар баримжаалан хөтөлбөрийг мөн л ерөнхий байдлаар
хийх үйлд аяараа хөтөлдөг. Багшийн
чадамжийг нарийвчлалтай шинээр тогтооход бид БШУЯ болон бусад оролцогч байгууллагатай
нягт хамтран ажиллан багагүй цаг хугацаа, хөлс, хөдөлмөр зарцуулна. Багшийн чадамжийг ерөнхий байдлаар баримжаалж
хөтөлбөрийг хийх нь цаг хугацаа, хөлс, хөдөлмөр бага зарцуулах авч нарийвчлал
муутай, чанаргүй болно. Ингэх нь үндсэндээ “цаасан” шинэчлэл болоод үлдэх
магадлалтай байдаг. Дээрх тохиолдлын аль нь ч л эргээд бидний сул тал болно.
5.
Багшийн чадамжид суурилж
хичээлийн хөтөлбөрийг сайжруулах, хөгжүүлэх одоогийн
боломж, арга зам
Одоогийн дэвшүүлж буй хичээлийн
хөтөлбөрийн загвар[16]
нь бүтэц, агуулгынхаа хувьд хэрэглэх бүрэн
боломжтойг тэмдэглэхийн хамт түүнийг “оюутанд багшийн чадамж эзэмшүүлнэ” гэх
үзүүлэлт, параметрийг нь тодорхой болгох замаар зохих түвшинд сайжруулах бодит шаардлага
байна. Үүнийг тулд бид дараахь аргачлал зөвлөмж, зөвлөмж аргачлалын дагуу
тухайн хичээлийн оюутанд багшийн чадамж эзэмшүүлэхэд оруулах хувь нэмрийг тодотгох
замаар сайжруулж болно. Үүнд:
- Багшийн ажлын байрны
шаардлага болон ажил хийхэд багшаас шаардах чадамжид баримжаалж, оюутанд эдгээр
чадамжийг эзэмшүүлэхэд тухайн хичээлийн оруулж буй хувь нэмрийг тодотгож,
томьёолон бичих,
-Хичээлээр эзэмших
мэдлэг, чадвар, хандлага нь багшийн ажлын аль хэсэг, ямар ажилбар, ямар үүргийг
гүйцэтгэхэд хэрэглэгдэж буйг эргэцүүлж, тодорхойлон бичих,
-Хичээлийн агуулгын
хэдий хэсэг, хувь нь оюутанд багшийн чадамж эзэмшүүлэхэд шууд чиглэж буйг
эргэцүүлэх, баримжаалах,
-Хичээлийн хөтөлбөрийн
үнэлгээний хэлбэр, даалгаврын төрөл нь багшийн ажил хийхэд шаардагдах үйлийн
гүйцэтгэл, ажилбар, үүрэгт шууд хамааралтай байгаа эсэхийг эргэцүүлэх,
хамаарлыг ихэсгэх.
Дээрхи аргачлал зөвлөмж, эргэцүүллээр хичээлийн
хөтөлбөрийн оюутанд багшийн чадамж эзэмшүүлэхэд шууд чиглэсэн хувь хэмжээ,
чанар чансаа нь зохих түвшнээр нэмэгдэх
нь дамжиггүй. Гэвч энэ нь багш бэлтгэх сургалтын хөтөлбөрийг багшийн чадамжид
бүрэн нийцүүлэн гүйцэт боловсруулж, хөгжүүлчихлээ гэсэн үг биш. Учир нь бидэнд багшийн чадамжийн стандарт одоогоор
байхгүй байгаа.
Чадамжийн стандарт нийцүүлж чадамжийн багцад баримжаалан
модульчилах байдлаар чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг хийх нь их түгээмэл.
Ингэж хийсэн бодит жишээ ч мөн цөөнгүй. Энэ хандлагыг баримтлавал чадамжид суурилсан хичээл, сургалтын хөтөлбөр модулан бүтэцтэй болж, зохион
байгуулалт одоогийнхоос их өөр болно. Энэ бүхнийг хийхэд харин их эргэцүүлэл,
их хэлэлцүүлэг, өргөн хүрээний зөвшилцөл, ойлголцол, багагүй цаг хугацаа, хүч
хөдөлмөр хэрэгтэй.
Номзүй
Монгол хэлээр:
С.Болор-эрдэнэ,Чадамжид суурилсан сургалтын гарын авлага. Мастер принт ХХК,
367 тал
Монголын Мянганы Сорилтын Сан (ММСА), Мэргэжлийн
боловсрол, сургалтын төслийн үр дүн, сургамж, тогтвортой байдал, , ISBN 978-99962-892-8-6, Улаанбаатар,
124 тал
Англи хэлээр:
Gouvernemnet du
Quebek, Ministere de I Education. (2002). Teacher
Training in Vocational Education: orientations, professional competencies, 207
pages
[2] Traditional pedagogy
[3] Scientific teacher
[4] Professional teacher
[5] Gouvernemnet
du Quebek, Ministere de I Education. (2002). Teacher
Training in Vocational Education: orientations, professional competencies, 207
pages
[6] Чадамж нь аливаа
ажлыг бие даан тодорхой түвшинд гүйцэтгэхэд шаардагдах ажиглагдахуйц,
хэмжигдэхүйц мэдлэг, чадвар, хандлагын
иж бүрдэл тогтолцоо юм. Энгийнээр
хэлбэл, ажлын бодит байранд шаардагдах бодит чадвар, хүнд ажил олгож буй чадвар
болно.
[7] Монголын Мянганы Сорилтын Сан (ММСА), Мэргэжлийн
боловсрол, сургалтын төслийн үр дүн, сургамж, тогтвортой байдал,ISBN 978-99962-892-8-6, Улаанбаатар,124 тал,
[9]Чадамжийн стандарт
нь чадамжийн нэгж, чадамжийн элемент, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтээс
үндсэндээ бүрдэнэ.
[14] Teacher
competence standards
[16] МБУС-ийн Хөтөлбөрийн албанаас өмнө
тараасан хөтөлбөрийн загвар. Түүний дагуу бид хичээлийн тодорхойлолт,
хөтөлбөрийг боловсруулахаар ажиллаж байгаа.
No comments:
Post a Comment