Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын
мэргэжлийн түвшний ерөнхий хүрээг боловсруулах ажлын хэсэгт зориулан энэхүү
мэдээллийг бэлтгэв.
Мэргэжлийн
түвшний үндэсний хүрээний ерөнхий зураглал, түүнийг бүтээх аргачлал
Манай улс мэргэжлийн боловсрол, сургалтын
салбарын үндэсний мэргэжлийн хүрээг 10 түвшинтэйгээр боловсруулахаар ажиллаж
байна. Үндэсний чанаржилтын тогтолцоог[1] бий болгох, чансааг
тогтоох чиглэсэн мэргэшлийн түвшний хүрээнд хийсэн ном зүйн задлан шинжлэл,
харьцуулалтын дүнд үндэслэн мэргэшлийн түвшний хүрээний бүтэц, зохиомжийг ерөнхийлөн
хийсвэрлэж хүснэгтлэн үзүүлэв (Хүснэгт). Таксономийн энэхүү зураглал нь манай улс
мэргэшлийн чадамжийн хүрээ, цаашилбал, мэргэжил, боловсролын чиглэл бүрээр
мэргэшлийн чадамжийн хүрээний үзэл санаа, чиг хандлага, бүтэц, зохиомжийг
хийхэд лавлагаа болгон харах, харьцуулан жишиж үзэх, мөн түүнийг бүтээх ерөнхий
аргачлалыг хийхэд нэмэр болж юун магад.
Мэргэшлийн
түвшний хүрээний тахсономийн
ерөнхий
зураглал
Хүснэгт
Мэргэшил, чанаржилтын түвшин, төрөл,
зэрэг
|
Мэргэшлийн шатлал, төрөл, зэрэг
|
||||||
I.
|
II
|
III
|
IV
|
|
V
|
||
Мэргэжлийн түвшин
|
Түвшин 1
|
Түвшин 2
|
Түвшин 3
|
|
|
Түвшин 10[2]
|
|
Түвшинг тодорхойлогчийн бүрдэл[3]
|
Мэдлэг
|
|
|
|
|
|
|
Чадвар
|
|
|
|
|
|
|
|
Чадамж
|
|
|
|
|
|
|
|
Агуулгын багтаамж
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Нотлох баримт бичгийн
төрөл, хэлбэр
|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
Тайлбар
-Улс орнуудын хувьд мэргэшлийн төрөл,шатлал, зэрэг нь харьцангуй ерөнхий нийтлэг шинжтэй байдаг. I-ерөнхий боловсрол, ерөнхий боловсролын сургуулийг төгссөн байдал; II – дээд боловсрол эзэмшсэн байдал, III-мэргэжлийг баклаврын зэрэгтэйгээр эзэмшсэн байдал, IV – магистрын зэрэгт хүртэл мэргэжлээрээ мэргэшсэн байдал, V- докторын зэрэгт хүртэл мэргэжлээрээ мэргэшсэн байдал. Гэвч дипломын янз бүрийн байдлаас хамаарч түвшний төрөл, зэрэг нь олшрох явдал бий.
- Хүний чанаржилт, мэргэшилт нь тухайн түвшний бүрдэл бүрийн шаардлага, үзүүлэлтийг хангасныг ихэвчлэн гэрчилгээ, диплом гэсэн хоёр төрлийн баримтыг олгон нотолгоожуулж байна. Тухайлбал, Хүснэгтийн баримт бичгийн төрөл,хэлбэр мөрийн 1, 2 нь Гэрчилгээ I, Гэрчилгээ II гэснийг илэрхийлэх бол 3, 4, 5 нь баклавар, магистр, докторын диплом гэсэн утгыг ихэнхи тохиолдол илтгэнэ.
-Мэргэшлийн шатлал, төрөл, зэрэг түвшинтэй
хэрхэн харгалзах нь улс орон бүхэнд харилцан адилгүй юм. Мэргэжлийн нэг шатлал, зэрэг нь хэд хэдэн
түвшинг хамарч болох талтай.
-Мэргэшлий
түвшнийг тодорхойлогчийн бүрдэл бүрийг тухайн түвшний эцэст суралцагчийн хүрч
боловсорсон байдлын үр дүнд баримжаалан энгийнээс нарийссан, ерөнхийгөөс
тусгайлсан байдлаар хэмжигдэхээр тогтоож, үйлийн хэлбэрт илэрхийлсэн байх нь
олонтоо.
-Мэргэшилт,
чанаржилтийн шатлал, төрөл, хэлбэр, түвшин, гэрчилгээ, зэрэг, дэв, тэдгээрий
уялдаа холбоо, нийцэл, зохицлыг нэгтгэн бичвэржүүлж бодлого болгон
баталгаажуулсныг л мэргэшлийн түвшний үндэсний хүрээ гэж ярина. Энэ баримт
бичгийн үзэл санаа, утга агуулгыг нэгтгэн схемчлэн нэг хүснэгт, нэг зургаар
үзүүлэхэд тэр нь үндэсний түвшинд мэргэшилт, чанаржилтын бүхий л боломж,
хувилбар, холбогдох мэдээлэл, арга замыг харуулсан, багтаасан, хүрээлсэн шинжтэй
харагддаг. Энэ чанараар нь тэр үндэсний түвшний хүрээ хэмээх нэрлэдэг биз ээ.
Холбогдох нэмэлт мэдээлэл
Европын мэргэшлийн хүрээний хамтын
ажиллагаанд 2013 онд элссэн орсон 36 улс хамтран Европын түвшний мэргэшлийн
хүрээг 8 түвшин, түвшний тодорхойлогчийг мэдлэг, чадвар, чадамж гэсэн бүрдэлтэйгээр хийжээ. Эдгээр улс бүхэн түүнийг харгалзан
мэргэжлийн түвшний үндэсний хүрээгээ баталсан байна (Cedefop[4], 2013).
Мөн Балканы таван орон хамтран бүс нутгийн
түвшинд хэрэглэгдэх багшийн мэргэшлийн хүрээг баримт бичгийг боловсруулжээ. Балканы
орнуудын багшийн мэргэшлийн хүрээг судалсан профессор Грахам Доналдсон (2012)
“Багшийн чадамжийн үндэсний хүрээ нь
ажил олгогчийн ялгаатай эрэлт, хүсэл тэмүүлэл хийгээд багшийн талаарх
олон янзын үзэл санаа, санаачлагыг цэгцлэн нэг мөр болгон илэрхийлсэн хэрэгсэл
юм.Энэхүү баримт бичигт боловсролын үйлчилгээний үр дүн, мэргэжлийн тусгайлсан стандарт, мэргэжлийн
гарааны стандарт, мэргэжлийн ахицын бүрдэл болон багшийн боловсрол, сургалтын
байгууллагад чанарын баталгаажилт хийх процедурыг тодорхой гаргаж өгсөн байдаг”
гэж тэмдэглэжээ.
Австрали улс мэргэшлийн үндэсний
хүрээгээ мэргэшлийн 10 түвшин,
мэргэшлийн 5 зэрэг, түвшин, зэрэг бүрт харгалзах мэдлэг, чадвар, чадамж,
агуулгын багтаамж, түвшин, зэрэгт харгалзах 10 төрлийн гэрчилгээ, дипломтойгоор
боловсруулж хэрэглэж байна (Australian
Qualifications Framework Council, Australian Qualifications Framework, Second Edition,
2013).
Энэтхэг улс мэргэшлийн үндэсний хүрээг 10
түвшин, үйл явц, мэргэжлийн мэдлэг, мэргэжлийн чадвар, гол чадвар, хариуцлага
гэсэн түвшний 5 тодорхойлогчтойгоор боловсруулж хэрэглэж байна (Ministry of Finance,
India, 2013, Notification No.8/6/2013).
Өмнөд Америкийн Бүгд Найрамдах Улс үндэсний
мэргэшлийн хүрээнд нийцүүлэн багшийн боловсролын мэргэшилд тавигдах минимум
шаардлагыг боловсруулан мөрдөж байна (The department of Higher Education and training, Government
Notice No. 583, 2011).
Мэдээллийг бэлтгэсэн ажлын хэсгийн гишүүн,
профессор Ц.Лувсандорж
2015
оны 11 дүгээр сарын 5-ны өдөр
[1]
Англи хэлний “National
Qualification Framework” гэсэн
хэллэг, утга агуулгыг эх хэлнээ Үндэсний Чанаржилтын Тогтолцоо гэж буулган
ухаарвал илүү зохистой юм. Гэвч түүнийг Мянганы Сорилтын Сангийн төслийн
хүрээнд Мэргэшлийн үндэсний хүрээ; Мэргэшлийн түвшний үндэсний хүрээ гэх зэргээр ярьж, улмаар энэ хэллэгээрээ
мэргэжлийн бүлийн дунд хэрэглэгдэж байгааг энэхүү мэдээлэлд харгалзан үзлээ.
[2]
Тухайн улсын онцлог, бодлогын шийдлээс хамааран
мэргэшлийн түвшний тоо харилцан адилгүй байх ёстой. Гэвч улс орнууд мэргэшлийн
түвшний хүрээгээ 8-10 түвшинтэй хийсэн байх нь элбэг байна.
[3] Түвшний тодорхойлогчид улс орнууд ихэвчлэн мэдлэг, чадвар,
чадамжийг оруулсан байна. Чадамжийг нотлогдсон мэдлэг, чадвар, хандлагын
нэгдэл, ер нь ажлын байрны шаардлагыг хангах хүний бүхэл илэрхийлэл хэмээн
ойлговол зохино. Үүнийг зарим улс мэдлэг, чадварын хэрэглээ гэж авсан байхад
зарим нь биеэ даасан байдал, хариуцлага гэж авсан байх. Мөн түвшний
тодорхойлогчийг мэргэжлийн болон хувийн гэж ангилан үзсэн улс ч байна. Ер нь
юуг мэргэшлийн түвшний тодорхойлогч болгох нь тухайн улсын өвөрмөц онцлог,
соёл, үнэт зүйл, бодлогоос хамаардаг юм.
[4]European Centre for
the Development of Vocational Training