МаСС-ийн Математик боловсролын тэнхмийн “Асуудал, шийдэл,
арга зам” их семинарын тэмдэглэл
Улаанбаатар №1 2013-09-20
Тус их семинар нь “Боловсролын
чанарыг ухаарах асуудалд: Харьцуулж хөөрөх үү, хэмжиж үнэлэх үү? сэдвээр болов. Семинарт МУИС, Багшийн сургууль, Шинжлэх ухааны
технологийн их сургууль, Гурван эрдэнэ дээд сургууль, ерөнхий боловсролын
сургуулийн багш нар болон тэнхмийн багш нар оролцов. Их семинарыг нээж тус
сургуулийн захирал Ц. Батхүү үг хэлэв.
Ц.Батхүү: Их семинарыг ач холбогдлыг
дурдан, ийм их семинарыг явуулахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Мөн энэ
семинар тасралтгүй явагдаж байхын чухлыг тэмдэглэж амжилт хүсэв.
Ц.Лувсандорж: Семинарын гол зорилгоо
танилцуулав.Mathematic
education community математик бүлийн хэмжээнд нэгдмэл нэг
ойлголттой болъё, зөвшилцөлд хүрэхэд ач холбогдолтой болохыг тэмдэглэж хэлэлцүүлэгт зориулж бэлтгэсэн илтгэлээ
танилцуулав. (Илтгэлийг
их семинарын блогт бүрэн эхээр үзэж болно)
Дараа их семинарын асуудлын хүрээнд
оролцогч санал, бодлоо илэрхийлэв.
Ц.Батхүү: Нэрний хувьд “ Харьцуулж үнэлэх үү , Хэмжиж
хөөрөх үү” гэж бас болох юм. Буруу хэмжээд хөөрөөд байх уу . Харьцуулалт
зайлшгүй байх ёстой.
Б.Бурмаа: Юуны өмнө талархал
илэрхийлье. Ангаж цангасан амьтад хүрч ирээд цэнгэг усаа ууж байгаатай адилаар
ийм сайхан орчин бүрдүүлж өгсөн явдалд . Зөрчлөөс болоод эрдэмтдийн бүтээл амьдралд
хэрэгжиж чадахгүй байх түгээмэл.
Р.Магсар: Үндсэн 2 санал байна. Их
семинар зохион байгуулж тодорхой сэдвийг дэвшүүлэн тавьж математик бүлийн
хэмжээнд шинэ нэр үг хэллэгийг оруулж хэлэлцүүлж байгаад МаСС , МБТ-ийн хамт олонд талархал
илэрхийлье.
Харьцуулалт ба нэгжээ хэрхэн сонгох
вэ гэж. Үүнийг тодруулж өөрийн үгээр хэлбэл харьцуулсаны үндсэн дээр хэмжиж
үнэлье. Хэмжихдээ харьцуулж хэмжье.
Тэгээд та бүхний дараагийн семинарт
амжилт хүсье.
Ц.Батхүү: Нэгжийг яаж сонгох нь чухал биш.
Харин хөрөнгө оруулалт чухал байж мэдэх юм. Тухайлбал, эд материалын чанарыг
/машин дээр жишээ авав/ түүнд оруулсан хөрөнгөөр хэмжиж болох талтай. Их муу
техник технологи байсан ч их хөрөнгө оруулалтаар бага ч гэсэн чанартай зүйл
хийж болох юм. Үүнтэй адил бидний боловсролд
оруулж байгаа хөрөнгөнөөс чанар хамаарах учиртай. Оюутнуудаа хэр их хөрөнгөөр
бэлдэнэ төдий хэрээр өгөөж нь илүү
Б.Сандагдорж: Боловсролын хамгийн
чухал хэрэгсэл бол семинар юм / ном дурсгав/
Нямаа /6-р сургуулийн багш/ : сайдын
тушаалыг уншиж байхад 8/23 нд гарсан ЕБС-ийн боловсролын чанарыг үнэлэх шинэ
журам гарчээ. Тэгэхээр бид бүхний энд ярьж байгаа боловсролын үнэлэх асуудал
жаахан хоцрох тал руугаа явьж байна уу даа гэсэн бодол төрж суулаа
Жачин /Гурван-Эрдэнэ ДС-ийн захирал/:
Боловсрол гэдэг дээр яримаар байна. Болвсрох гэдгийг үйл явц гэдэг талаас нь
харвал зүгээр. Жишээ нь: үрээ тариад тэр
маань өөдөө ургаад навч цэцэг жимс болон ургадагтай адилаар боловсрох гэдгийг
өөрийн ахицаар нь үнэлэх асуудал чухал. Дорно дахины гүн ухаанд” савын онол “
гэж байсан. Багш хүн шавиа хөмөрсөн, цоорхой,хиртэй 3-н аягатай харьцуулдаг
байж. Эхниийх нь биенд байгаа гэм, 2 дахь нь сурах арга барилгүйн гэм, 3
дахь нь сэтгэлийн гэм гэж ийм 3 талаас нь хардаг байжээ. Тэгэхээр энэ чанарт
өөрчлөлт гарахгүй бол бид буруу тийшээ яваад байна гэж үздэг. Дорно
дахины хүмүүс холбоо хамаарлыг айхтар хардаг , саваа цэвэрлэх гэсэн том
философитой байжээ.
Ингээд цаашдын семинарт манай
сургууль идэвхтэй оролцох болноо гэдгээ илэрхийлмээр байна.
Т.Ганбаатар: энэ сэдвийн хүрээнд “
Equality of education” гэж
хайгаад дараахь материалыг оллоо. Cambridge-ийн
ИС-ийн профессорын бичсэнээр Батхүү багшийн саналтай ижил байна. Finance & Equality 2 салшгүй
хамааралтай. Дотоодын нийт бүтээгдхүүнийхээ хэдэн хувийг боловсролд зарцуулж
байгаагаар ньулс орнуудыг авч үзэхэд
хөрөнгө оруулалт их байх тусам тухайн орны хүүхдүүдийн унших чадвар өндөр
байсан. Үүнийг графикаар үзүүлсэн байгаа юм. Үүгээрээ ч Япон Солонгос Сингапур
зэрэг улсууд эхний 10т байнга жагсаж байдаг. /TIMSS, FISA-ийн судалгаагаар / Манай орон ч бас яагаад үүгээр үнэлүүлж
болохгүй гэж.
Багш: энд ярьж хэлэлцэгдэж байгаа
зүйлүүдээ бодитой ажил болгомоор байна
Чойсүрэн: Боловсрол бол хүнийг зөв
хүн болгож төлөвшүүлэх асуудал юм. Дунд сургуулийн хичээлийн агуулгыг цөөлөх
ёстой юм уу, хэдхэн хичээлийн агуулгыг сонгох хэрэгтэй гэж бодож байна. Би
гэхэд 17 хичээл судалж байсан
Дэчин: Үүн дээр нэмж хэлэхэд
боловсролын бодлогын тогтворгүй байдлын талаар яримаар байна. Цэцэг ургуулах
үйл явц дээр яривал гайгүй сайн ургуулж
байгаад тасалдаг, нар үзүүлж байгаад сүүдэрт тавьчих жишээний
Мягмарсүрэн: /ЕБС-ийн багш/ 40 ба
20-н хүүхэдтэй ангитай ажиллахад чанарын ялгаа эрс өөр байдаг. Мөн хөрөнгө
оруулалт сайн байх тусам авч байгаа цалин хөлс сэтгэл ханамж сайн байх болов уу
Ц.Лувсандорж: Хэлэлцүүлэгээс харж байхад чанар
гэсэн ойлголтыг өөр өөр өнцгөөс харвал өөр өөр байж болох юмаа. Харьцуулж хөөрч
болно. Бас хэмжиж үнэлж болно. Мөн хэмжиж хөөрч, харьцуулж үнэлж болох нээ. Тэр
бас бодит өртгөөс их хамааралтай аж. Зөв
бодлогоос маш их хамааралтай. Яаж харлаа ч боловсролын чанар олон хувьсагчийн
олон давхар хамаарал ажээ. Тэр хамаарлын хэмжих багажаа бүтээж түүгээрээ хэмжиж
үнэлэх нь магадгүй зүй тогтол байж мэдэх нь. Тэр багаж улс орон бүхэнд яг адил
байх нь албагүй. Харин ийм багаж үгүй бол харьцуулаад л хөөрч суухаас өөр яахав.
Та бүхэнд баярлалаа. Их семинар
цаашид гаргасан хуваарийн дагуу тогтмол явагдана. Захирлын их семинарын
нээлтийн үгэнд дурдагдсан утга санааг жаахан
хэтрүүлж хэлбэл, энэ их семинар гадаа дайн болж байсан ч явдагаараа л явагдах болно. Та бүхэн
бололцоогоор ирж хэлэлцүүлэгт оролцоорой. Эрдмийг их семинараар түгээж нийгмээ эрдмээ
гэрэлтүүлэхэд хувь нэмрээ оруулах бас нэг боломж. Ер нь зүйлээ бэлтгээд ирсэн ч
болно.
Бид их семинарын материалаа http://ikhseminar.blogspot.com ; https://www.facebook.com/mathedu.ikhseminar -д байрлуулж байгаа. Та бүхэнд энэ
блогт зочлоорой. Бас түгээгээрэй.
Тэмдэглэл хөтөлсөн тэнхмийн багш Ц. Оюунсайхан
Тэмдэглэлийг
хянасан их семинарын удирдагч
Ц.Лувсандорж
Сайн байна уу юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе. Их семинарыг зохион байгуулж байгаа багийн хамт олонд баярлаж талархаж байгаагаа илэрхийлж байна.Нэгийг бодогдуулж хоёрыг тунгаалгасан сайхан семинар болж байгааг уламжлах нь зүйтэй байх. Эндүүрэл гарсныг залруулах гэсэн юм уучлаарай. Гурван эрдэнэ БДС-ийн захирлын нэрийг сольсон байна. Ч.Жачин гэдэг шүү.
ReplyDelete